x

"Бид уучлахгүй" хөдөлгөөн авлигыг бууруулах шийдлээ намуудад хүргүүлжээ

"Бид уучлахгүй" хөдөлгөөний залуус авлигыг бууруулах шийдлийг боловсруулжээ. Энэхүү шийдлээ улс төрийн бүх намд хүргүүлсэн талаараа тэд мэдээлэл хийв. 

"Бид уучлахгүй" хөдөлгөөний удирдагч Б.Мөнхцэлмэг:

-"Олон улсын байгууллагуудын өгсөн зөвлөмж, дүгнэлтэд манай улсад тулгамдсан асуудал нь төр хувийн хэвшилд хүнд суртал үзүүлж, авлигын эрсдлийг нэмэгдүүлж байгааг дурдсан байдаг.

Оны өмнөхөн Авлигатай тэмцэх газраас хийсэн мэдээлэлд авлигын улмаас учирсан хохирол нь 11,9 их наяд төгрөг байна гэсэн. Энэ бол зөвхөн илэрсэн дүн. Цаана нь илрээгүй тохиолдлууд ч бий бөгөөд авлига нь бидний өчнөөн боломжийг хулгайлж байна. Гэтэл төр засгаас бодитой шийдлийг гаргахгүй байна. Хувийн хэвшил ч мөн адил авлигын эсрэг санаачилга гаргахгүй байгаа тухай холбогдох газруудын судалгааны дүн гарсан байна. 

"Transparency international" байгууллагаас гаргасан авлигын барометрийн судалгаанд нийт монголчуудын 49 хувь нь авлигатай тэмцээд ямар ч үр дүнд хүрэхгүй гэж дүгнэсэн. Иргэдийн алдагдсан итгэл үнэмшлийг сэргээхийн тулд авлигыг бууруулах шийдлийг бүх улс төрийн намд хүргүүлж байна" гэв.

 

Хөдөлгөөний зүгээс авлигыг бууруулах шийдлийг дараах байдлаар томъёоллоо.

1.Авлигатай тэмцэх газрыг хүчтэй болгох. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар нь УИХ-ын гишүүдийг шалгах ёстой гол байгууллага атал төсвөө "гуйдаг" болсон. Мөн УИХ-аас зөвшөөрөл авч бүтэц, орон тоогоо батлуулдаг. УИХ-ын гишүүдийн Хөрөнгө орлогын мэдүүлэг болон Ашиг сонирхлын мэдүүлгийг шалгах эрх байхгүй учир хуульд өөрчлөлт оруулж, АТГ-т ажлаа хийх боломжийг олгох хэрэгтэй гэж үзэж буй юм. 

2.Ил тод байдлыг бий болгох. УИХ-ын гишүүд болон нийтийн албан тушаалтны нэгдмэл сонирхолтой болон хамаарал бүхий этгээдүүдийн нэгдсэн мэдээлэлтэй болох нь зөв.

3.Цахимжуулах. Цахим гарын үсэг ашиглан иргэд асуудлыг дэвшүүлж, түүнд хэр олон иргэн нэгдсэнээс хамаарч, шат шатандаа хэлэлцдэг туршлага олон улсад бий. Үүнийг нэвтрүүлэх саналаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Хууль зүйн байнгын хороонд өргөн барьсан ч эрх баригчид "дүлий" байна гэв. 

Мэдээллийн төгсгөлд, Монгол Улс залуучуудын хөгжлийн индекс, улс төр нийгмийн оролцоогоороо 0.2 оноотой буюу дэлхийн дунджаас доогуур байгааг тэд дурдан, өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудал болоод буй авлига, албан тушаалтны гэмт хэрэгтэй тэмцэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм болон залуус нэгдсэн бодлоготойгоор эсэргүүцэж, шийдлээ хэлэлцэхийг уриаллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 22 цаг 17 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 22 цаг 53 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 23 цаг 2 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 23 цаг 24 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 23 цаг 34 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top