x

Хот хоорондын тээврийн давтамжийг нэмэх шийдвэрийг тээвэрчид эсэргүүцлээ

УИХ-ын зарим гишүүд, ЗТХЯ, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж байгаа талаар Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэд хот хооронд тээвэрлэлт хийх компанийн тоо, тээвэрлэлтийн давтамжийг нэмэх шийдвэрийг эсэргүүцэж байна гэв. 

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү: 

-"Нийтийн тээвэр бол нийгмийн захиалгат үйлчилгээ юм. Өнөөдөр хот хоорондын 70 гаруй чиглэлд 67 аж ахуйн нэгжийн 1,300 гаруй жолооч, 800 гаруй тээврийн хэрэгслээр өдөрт нийт 5,000-6,000 хүнийг улсын хэмжээнд тээвэрлэдэг.

Харин УИХ-ын зарим гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар зорчигчдын нэрийг барьж, авто тээврийн төрийн захиргааны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хууль бусаар оролцож, хот хооронд явах нийтийн тээврийн давтамжийг нэмэхээр болоод байна.

Гэтэл одоогийн байдлаар хот хоорондын нийтийн тээврийн суудал ашиглалт өмнөх жилүүдээсээ 30 хувиар буурсан бөгөөд Ховд, Увс, Баян-Өлгийд явж буй аж ахуйн нэгжүүдийн 4-5 автобус сул зогсож байна.

Өөрөөр хэлбэл, нэг жолооч сард ердөө 1-2 удаа л зорчигч тээвэрлэх төдий байгаа юм.

Ийм байхад хот хоорондын зорчигчдын нэрийг барьж, явах давтамжийг нэмэх гэж буй энэ асуудлыг нийт тээвэрчид бид эсэргүүцэж байна" гэлээ.

Мөн тэрбээр "Зам, тээврийн хөгжлийн сайд 2016 онд хот хоорондын нийт 87 чиглэлийг баталсан байдаг. Гэтэл өнөөдөр 68 гаруй чиглэлд нь л автобус тогтмол үйлчилж байгаа бөгөөд цаана нь чиглэлүүд сул байсаар байгаа юм.

Сул чиглэлүүд байсаар байхад хэр туршлагатай нь мэдэгдэхгүй компаниудыг Увс, Баян-Өлгийн чиглэлд нэмэлт давтамжаар явуулахаар шаардаж байгааг ойлгохгүй байна.

Тиймээс бид эрх бүхий албан тушаалтнуудад мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд оролцдог байдлаа зогсоохыг шаардаж хэвлэлийн хурал хийж байгаа" гэдгийг нэмж хэлэв.

"Зорчигч нь нэмэгдэхгүй байхад үйлчлэх аж ахуйн тоог нэмэх нь одоо байгаа жолооч нарынхаа өдрийн хоолны талыг булааж байгаа хэрэг"

"Газрын Од" компанийн захирал н.Энхбат:

-"2016 оноос хойш хот хоорондын нийтийн тээвэрт 20 гаруй аж ахуйн нэгж нэмэгдсэн. Зорчигч урсгалын тооцоогоор жилд хот хооронд зорчигчийн тоо 200 мянгаар л нэмэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл 2018 онд бид хот хооронд давтагдсан тоогоор 3.2 сая хүн тээвэрлэж байсан бол аж ахуйн нэгжийг нь 1/3-ээр нэмэгдчихээд байхад зорчигчийн тоо нь 200-хан мянгаар нэмэгдсэн.

Тухайлбал, Баян-Өлгий аймагт хоёр компанийн 40 гаруй тээврийн хэрэгсэл, 100 гаруй жолооч долоо хоногт өдөр бүр нэг гаралттайгаар хот хооронд үйлчилж байна. Тэдгээр автобусны нэг риссийн суудал ашиглалт 90 хувьтай байх ёстой байтал 58-61 хувьтай байгаа бөгөөд компанийнх нь парк ашиглалт нь 31 хувь байна.

Энэ нь нийт 300 гаруй автомашины 100 гаруй нь л гэрээгээр үйлчлээд бусад нь сул зогсож байна гэсэн үг.

Зорчигчийн тоо нь нэмэгдэхгүй байхад аж ахуйн тоог нэмнэ гэдэг нь одоо явж байгаа жолооч нарын өдрийн хоолны талыг булааж байгаа хэрэг” гэсэн юм.

"Авто тээврийн салбарт ямар нэг ажил явагдахгүй байна"

Монголын авто тээврийн мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Пүрэвсамбуу: 

-“Авто тээврийн салбарт төрийн бодлого алдагдсанаас болж ийм хууль бус зүйл хийгдээд байна.

Авто тээврийн үндэсний төвөөр дамжуулж эрх бүхий албан тушаалтнууд хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын үйл ажиллагаанд оролцож байгааг эсэргүүцэж байна.

Мөн бид эндээс гараад ЗТХЯ-д очиж, албаны хүмүүстэй уулзахаар боллоо. Учир нь 2016 оноос хойш Зам, тээврийн хөгжлийн яам дөрвөн сайдын нүүр үзэж байгаа бөгөөд авто тээврийн салбарт ямар нэг ажил явагдахгүй байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (43.242.243.29)
    нэмэхийн оронд давхар автобус
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 22 цаг 17 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 22 цаг 53 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 23 цаг 2 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 23 цаг 24 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 23 цаг 34 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top