x

Тэжээгчээ алдсан, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэнэ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Өндөр настны тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулжээ. 

ХНХ-ын сайд С.Чинзориг: 

-Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдан миний биеэр ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Баасан, Бямба, Ням гээд гурван хоног Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй хамтран иргэдийн зээлийн төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг боловсруулаад, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Ингээд Засгийн газрын хуралдаанаас нэн яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар 229 мянган тэтгэвэр авагч иргэн нийтдээ 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна гэсэн судалгаа гарсан. 

Арилжааны банканд тэтгэврийн зээлтэй байгаа нийт иргэдийн 95 хувь нь найман сая төгрөгөөс доош хэмжээний зээлтэй байна. Байгалийн баялгаас олж байгаа орлогыг иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилах асуудал ярьж байгаа учраас тэтгэвргээ барьцаалан зээл авсан иргэдийн зээлийн хэмжээнээс үл хамааран бүх зээлийн үлдэгдэл өрийг тэглэх арга хэмжээнд хамруулна. 

Үүнд зөвхөн ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудал биш тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг иргэд тэтгэврээ барцаалан зээл авсан бол, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэвэрээ барьцаалан зээл авсан бол мөн хамрагдана. 

Түүнчлэн цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу 55, 60 насанд хүрээгүй иргэн улсад 25 жил ажилласнаараа 45, 50 насандаа тэтгэвэрт гараад зээл авсан бол мөн хамруулна гэдэг асуудлыг хуулийн төсөлд тусгасан. 

Тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь мөн тэглэнэ. Энэ мэтчилэн хамрах хүрээг нь тодорхой болгосон. 

-Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн хэрэгжилтийг хангах санхүүгийн эх үүсвэр маргаантай байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-"Эрдэнэс Монгол" компанийн охин компани болох "Эрдэнэс силвер ресурс" гэдэг компани байгуулсан. Ингээд 2019 оны зургаадугаар сард Салхитын мөнгөний ордны лицензийг "Эрдэнэс силвер ресурс" компанид шилжүүлсэн байдаг. Энэ компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал иргэдийн дунд эргэлзээ үүсгэж байгаа. 

Шүүх дээр асуудал байна уу, төрийн мэдэлд бүрэн очсон уу үгүй юу гэдэг асуулт байх шиг байна. Бид ажлын хэсгийн явцал судалж үзэхэд хуучин лицензийг эзэмшиж байсан хятадын компани Захиргааны хэргийн шүүхэд хандан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас тусгай зөвшөөрлийг нь цуцлаад "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна гэдэг гомдол гаргасан юм билээ. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх тэр компанийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Тиймээс лиценз дээр маргаан байхгүй.

Салхитын мөнгөний ордны  ашиглалтын талбайн гуравны хоёрт нь хайгуул хийсэн. Хайгуул хийсэн судалгаанаас үзэхэд 808 тонн мөнгө, 1.1 тонн алтны нөөцтэй нь тогтоогдсон. Энэ ордын нөөцийг барьцаалан бонд гаргаж, арилжааны банкуудад худалдаална. Салхитын мөнгөний ордоос олборлож байгаа эрдэс баялгийг нь Монголбанк худалдан авч шилжүүлснээр өрийг барагдуулна. Ямартай ч ирэх хоёрдугаар сард багтаан ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээ авахаар ажиллаж байна. 

-Үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хамтад нь тэглэх үү?

-Үндсэн зээл болон зээлийн хүү хамаарна. Ер нь тэтгэврийн зээлийн хүүгийн үлдэгдэл гэж байдаггүй. Арилжааны банкууд зээлийн мөнгө авахдаа тэтгэврээс хүүгийн төлбөрийг хамтад нь суутгадаг юм байна. Тэгэхээр тэтгэврийн зээлийн хүүгийн үлдэгдэл гэж гарахгүй. 

-Тэтгэврийн зээлийг тэглэснээр эдийн засагт хүндрэл учруулахгүй байх ямар арга хэмжээ авах вэ?

-Компанийн харьяанд байгаа ордын нөөцийг барьцаалж, бонд босгож байгаа учраас төсвөөс гадуур зохицуулагдаж байна гэж ойлгож болно. Тиймээс төсөвт хүндрэл учирна гэсэн ойлголт байхгүй. 

-Тэтгэвэр барьцаалдаг зээлийг бүр мөсөн зогсооно гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр боллоо. Цаашдаа иргэдийн шууд орлогыг барьцаалан тэтгэврийн зээл олгож байгааг оновчгүй гэж үзсэн. Тэтгэврийн зээл нь ахмад настнуудын амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс энэ  асуудлыг зогсоох ёстой гэдгийг Засгийн газрын хуралдаанаар ярьсан. Цаашдаа өрхийн зээл гэсэн бүтээгдэхүүн шинээр гаргахгүй. Харин богино хугацаатай, хүүгүй, тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Монголбанктай хамтран дараагийн арга хэмжээг авна. 

-Өмчлөлийн маргаантай ордын нөөцийг барьцаалсан бондод хэрхэн баталгаа гаргах вэ?

-Хуулийн төслөөр Салхитын мөнгөний ордын нөөцийг түшиглэн гаргаж байгаа бондод Хөгжлийн банк баталгаа гаргана. Тэгэхээр бондын баталгаатай холбоотой асуудал үүсэхгүй байх.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (64.119.16.34)
    Хэрэв ахмадуудаа алагчлалгүй баярлуулъя гэвэл, 776 тэрбум төгрөгөө нийт тэтгэвэр авагчдынхаа тоонд тэнцүү хуваагаад оногдсон хэмжээгээр нь зээлтэйнүүдийх нь өрийг төлөөд зээлгүйчүүдэд нь бэлнээр олговол зохино. Тэгвэл 1 хүнд 1,8 сая төг оногдож бна. Бэлнээр олгодоггүй юмаа гэхэд дансанд нь бичээд сар бүр хүү бодож, урьдчилж авч идээгүйх нь төлөө урамшуулбал зохино. Ядахдаа үр хүүхдэд нь үлдэг. Цалингийн, ипотекийн гэх мэт зээлээсээ төлж нимгэлэг. Мөрөөрөө яваа зээлгүй 180 мянган ахмадыг ялгаварла
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • Ouynaa (103.57.93.171)
    Tetgeveriin zeel teglej baigaan zeeltei irgeded in yramshuulal bolon shagnal bolj bna harin zeelgui ahmaduud ni hohirogch bgaa yum bish uu mon ondor tetgevetei ahmaduudad huuvilaj sholooloh heregtei
    2020 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.46.109)
    зөв
    2020 оны 01 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 22 цаг 15 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 22 цаг 52 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 23 цаг 1 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 23 цаг 23 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 23 цаг 33 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top