x

НӨАТ-ын буцаан олголтын баримт бүртгэл 8-ны 23.59 цагт хаагдана

2019 онд хэвлэгдсэн баталгаажуулаагүй байгаа төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 8-ны 23.59.59 цагт хаагдана. Иймд иргэд 2019 оны бүртгүүлж амжаагүй байгаа баримтаа дээрх хугацаандаа бүртгүүлэх шаардлагатай.

Түүнчлэн 2019 оны буцаан олголт олгох ажлын хүрээнд Хэрэглэгчийн мэдээлэл дутуу 13,090 иргэн, давхар аккаунтын бүртгэлтэй 43,714 иргэнд гар утасны ибаримт аппликэйшнээр нь дамжуулан мэдээлэл засварлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Дээрх мэдэгдэлийг авсан иргэд 2020.01.08-ны өдрийн дотор хэрэглэгчийн мэдээллээ засварлана уу. 

Иргэн та  доорх зааврын дагуу мэдээллээ засварлах боломжтой:

1. Та http://ebarimt.mn цахим хуудасруу өөрийн бүртгэлээр нэвтэрч хянах самбарт байрлах миний бүртгэл хэсгийн данс тохируулахаар орж хувийн мэдээллээ засварлан нууц үг хэсэгт и-баримтад нэвтэрдэг нууц үгээ оруулан хадгалснаар хувийн мэдээлэл засварлагдана.

2. Та гар утаснаасаа и-баримт аппликейшнд нэвтэрч үндсэн цэсийг сонгон миний бүртгэл хэсэгт байгаа хувийн мэдээллээ засан нууц үг хэсэгт и-баримтад нэвтэрдэг нууц үгээ оруулан хадгалснаар хувийн мэдээлэл засварлагдана.

НӨАТ-тай холбоотой иргэдээс ирдэг нийтлэг асуултуудыг мөн танилцуулж байна. Тухайлбал, үнийн дүн зөрүүтэй, ААН илгээгүй байна гэсэн баримтуудыг яах вэ?

  • Иргэд сугалааны дугаар болон үнийн дүнг шивж оруулахдаа үнийн дүнгээ зөрүүтэй оруулсан нөхцөлд үнийн дүн зөрүүтэй төлөвт шилждэг ба  үнийн дүн зөрүүтэй баримт дээр дарж гарах талбарт дахин давтагдашгүй төлбөрийн дугаар болох 33 оронтой тоог оруулж хадгалснаар  баримт засварлагдан баталгаажна.
  • ААН илгээгүй төлөвтэй бол тухайн бизнес эрхлэгч борлуулалтын мэдээллээ татварын системд илгээгээгүй эсвэл иргэн сугалааны дугаараа шивж оруулахдаа буруу оруулсан бол ААН илгээгээгүй төлөвт шилждэг. Доорх байдлаар гомдол гаргаж баримтаа засварлах боломжтой. 

1. QR кодоор бүртгэгдсэн баримт ААН илгээгүй төлөвтэй бол

72 цагийн дараа ГОМДОЛ МЭДЭЭЛЭХ товч таны баримтад идэвхжих ба тухайн баримт дээр дарж гомдол хэсгийг сонгосноор таны гомдол илгээгдэх болно.

2. Гараар шивсэн баримт ААН илгээгээгүй төлөвтэй бол

Иргэн та төлбөрийн баримтын сугалааны дугаарыг бүртгүүлэхдээ алдаатай шивсэн бол ААН илгээгээгүй төлөвт шилжих ба тухайн төлбөрийн баримтыг устгаад дахин зөвөөр бүртгүүлнэ.

Худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН борлуулалтын мэдээллээ 72 цагийн дотор татварын системд илгээх үүрэгтэй ба тухайн байгууллага мэдээллээ илгээсний дараа автоматаар таны бүртгүүлсэн төлбөрийн баримт баталгааждаг бөгөөд уг хугацаа хэтэрвэл 1800-1288 дугаарт залган гомдол мэдээлэх боломжтой. 

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 23 цаг 29 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top