x

Хүүхдийн мөнгө олгоход амьжиргааны босго оноо харгалзахгүй

Хүүхдийн мөнгийг олгоход амьжиргааны түвшний босго оноог харгалзахгүй боллоо. 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн, 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт сар бүрийн тэтгэмжийг бэлэн мөнгөөр олгохоор Засгийн газар шийдвэрлээд байна. 

Үүний дагуу өмнө нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авч байсан өрхийн хүүхдүүд хэвээрээ авах учир ямар нэг өөрчлөлт байхгүй. Харин амьжиргааны түвшин дээгүүрт тооцогдож, хүүхдийн тэтгэмжээс хасагдсан өрхүүд одоо хүсэлт гаргаснаар тэтгэмж хүртэх боломжтой болсон талаар ХНХЯ-ны Нийгмийн халамжийн хэлтсээс мэдээлж байна. 

Хүсэлт гаргах өрх гэдэгт өмнө нь хувь болон босго заасан өрхийн судалгаанд заавал хамрагдсан эсэх нь хамаарахгүйгээр, бүртгэлтэй өрх бүрийн хүүхдүүдийг хамруулахыг хэлж байгаа аж. Хүүхдийн мөнгө авахын тулд иргэд дурын банканд хандан хүүхдийн нэрийн дансыг нээлгэсэн байх ёстой. Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй, банканд дансаа нээлгэсэн хүүхдийн мөнгө шууд ороод явах аж.

 

Шинээр мэндэлсэн хүүхдүүдийн тухайд тухайн өрхийн мэдээлэл нь мэдээллийн санд байгаа бол хүүхдийн  бүртгэл нь нэмэгдээд явна. Тиймээс тухайн өрх дахин хүсэлт гаргаж, судалгаанд орох шаардлагагүй юм. Иргэд харьяа дүүргийнхээ хороо, халамжийн хэлтэст хандан өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй эсэхээ нягталж тодруулж болно.

Дээрх шийдвэрийн дагуу ХНХЯ-наас Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон аймаг, орон нутаг, дүүргийн Хөдөлмөр нийгэм, халамжийн газар, хэлтэст үүрэг чиглэл өгч, өнөөдрөөс хүргүүлж буйг мэдээллээ. Тиймээс иргэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой санал хүсэлт, мэдээллийг өөрийн харьяа дүүрэг, хорооноосоо авах боломжтойг мэдэгдлээ. 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1 сая 168 мянган хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжид нийт 205.1 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж. 

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход нийт хүүхдийн 85-90 орчим хувь нь хамрагдах бөгөөд нийтдээ 114.000 хүүхэд нэмэгдэх нь. Тэтгэмжийг хүүхдийн 85 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13 тэрбум, 90 хувьд олговол 36 орчим тэрбум төгрөг нэмж шаардахаар тооцсон байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 14 цаг 5 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 14 цаг 9 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 14 цаг 12 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 14 цаг 17 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 14 цаг 39 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 14 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 15 цаг 15 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 15 цаг 22 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 15 цаг 50 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 21 цаг 52 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 23 цаг 18 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 23 цаг 30 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 23 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан Өчигдөр 07 цаг 12 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Кристофер Ноланы трауматай Одиссей Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top