x

БНХАУ-ын дарга Си Зиньпиний өрсөлдөгч бүх насаараа хоригдох ял сонслоо

БНХАУ-ын дарга Си Зиньпиний залгамж халааг авч дараагийн удирдагч болох өндөр магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байсан Сунь Чжэнцай авлига авсан хэрэгт буруутгагдан бүх насаараа хоригдох ял авсан байна. Мягмар гарагт болсон шүүх хурлын үеэр тэрээр ялын тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд давж заалдахгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр 2002-2017 оны хооронд хэд хэдэн удирдах албан тушаал гүйцэтгэх хугацаандаа нийт 170 сая юань буюу 27 сая ам.долларын авлигыг бэлнээр болон бусад хэлбэрээр авсан гэдгээ өнгөрөгч сард өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн юм. Өдгөө 54 настай Сунь Чжэнцай нь Хятадын эрх баригч Коммунист намын улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд ирээдүйд Хятадын төрийг удирдан авч явах өндөр магадлалтай гэж тооцогдож байсан юм.

БНХАУ-ын дарга Си Зиньпий хувьд 2012 онд засгийн эрхэнд гарсан цагаасаа хойш Хятад улс даяар авлига хээл хахуулийн хэрэгтэй тэмцэх томоохон хэмжээний кампанит ажлуудыг хийж эхэлсний улмаас тус улсын 1 сая гаруй төрийн алба хаагч авлигын хэрэгт орооцолдоод байгаа юм. Хятад улсын нэрт удирдагч Мао Зэдунтай эн тэнцүү хэмжээнд яригдах болсон Си Зиньпиний хувьд энэхүү кампанит ажлынхаа хүрээнд өөрийн гол өрсөлдөгчдөө унагаах алхмуудыг хийсэн гэж зарим ажиглагчид дүгнэдэг.

Чончин хотын намын даргаар ажиллаж байгаад Их Британийн нэгэн бизнесмэний аллагын хэрэгт нэр холбогдож, мөн л авлигын хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон Бо Шилайгийн дараа Сунь Чжэнцай түүний халааг 2012 онд авч байжээ. Харин одоо тус албыг өнгөрөгч онд улс төрийн товчооны 25 гишүүний нэгээр сонгогдсон Си Зиньпиний гарын шавь Чэн Мин Ир хашиж байгаа юм.

Эх сурвалж: MONGOLTV.NEWS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 8 цаг 21 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 8 цаг 34 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 8 цаг 38 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 8 цаг 44 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 8 цаг 50 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 9 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 9 цаг 36 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 9 цаг 44 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 16 цаг 27 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top