x

Баярын өдрүүдэд цасанд суусан, төөрсөн дуудлага хамгийн их иржээ

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 5,232 алба хаагч, 1,269 аврах, гал унтраах автомашин (давхардсан тоогоор)-тайгаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэжээ.

Дээрх хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын 21, обьектын гал түймрийн 20, нийт 41 удаагийн дуудлагаар ажиллаж 51 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Үүнд:

  • Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн “Зэгстэйн даваа” гэдэг газар 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан зам, тээврийн ослын дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, суудлын автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан иргэн Г (47 настай, эмэгтэй)-ийн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад;
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаархорооны нутаг дэвсгэрт “Тэс петролиум” ХХК-ийн “Дэйвүү” загварын автомашины чиргүүлийн /6 тн/ сав цоорч шатахуун асгарч байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах ангийн нийт 20 албан хаагч 12 дугаар сарын 30-ны өдөр ажиллаж асгарсан шатахууныг саармагжуулан аюулгүй болгож, жолооч Д (47 настай, эрэгтэй)-ын зүүн гарын 4 хуруу хөлдсөн байсныг анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлсэн байна.
  • Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Эрдэнэцагаан сумын нутагт дэвсгэрт 10 хүн, Хэнтий аймгийн Баянхутаг, Биндэр, Бор-Өндөр, Галшар, Мөрөн, Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 20 хүн малдаа яваад, мөн автомашинтай сум, орон нутаг хооронд зорчих үедээ төөрсөн, сураггүй болсон, цасанд суусан тухай дуудлагаар тус аймгуудын Онцгой байдлын газар, сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж  нийт 30 иргэний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалсан байна.  
  • Мөн Сүхбаатар аймгийн Асгат суманд 12 хүнтэй, 1 автомашин, Уулбаян суманд 2 хүнтэй, 1 автомашин, Эрдэнэцагаан суманд 3 хүнтэй, 1 автомашин, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2 хүнтэй, 1 автомашин, Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1 хүнтэй, 1 автомашин нийт 3 аймгийн 5 сумын нутагт 5 автомашинаар зорчиж явсан 20 хүн цасанд суусан тухай дуудлагаар тухайн аймгуудын Онцгой байдлын газар ажиллаж тусламж үйлчилгээ үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 14 цаг 3 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 14 цаг 7 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 14 цаг 11 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 14 цаг 15 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 14 цаг 37 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 14 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 15 цаг 13 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 15 цаг 20 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 15 цаг 48 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 21 цаг 50 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 23 цаг 16 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 23 цаг 28 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 23 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан Өчигдөр 07 цаг 12 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Кристофер Ноланы трауматай Одиссей Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top