x

Утаа ихээр тогтож байгаа хэсэгт түүхий нүүрсний хяналт тавин ажиллаж байна

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Арванхоёрдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын улсын хяналтын 21 байцаагч утаа ихээр тогтож байгаа хэсэг, түүхий нүүрсний хяналт, сайжруулсан шахмал түлшний нөөц, хангалт, хүрэлцээнд хяналт тавьж ажиллалаа. Амралтын өдрүүдэд агаарын температур өдөртөө 20-25 хэм хүйтэн, салхи зүүнээс баруун урагш 6-8 м/сек хурдтай байсан. Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлх, 7 буудал, Чингэлтэй дүүргийн Хайлааст орчим утаагүй, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооллын арын хэсэг, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчмоор утаа багатай, Сонгинохайрхан дүүрэг Баянхошуу, Сүхбаатар дүүрэг Дамбадаржаагийн эцсийн уулзвараас эхлэн утаа тогтож, улмаар 32-ийн уулзвар, 100 айл орчим утаатай, хотын төвөөр МУИС, Бага тойруу, Сүхбаатарын талбай хүртэл тархсан байдалтай байсан. Гэр хорооллын өндөрлөг газруудад утаа багатай байгаа нь хяналт шалгалтын хүрээнд ажиглагдсан” гэлээ.

Мөн нийслэлийн Онцгой комиссын даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” 07 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын байгууллагын нийт 24 албан хаагч зургаан техник хэрэгсэлтэйгээр өдөр бүр түлш борлуулах цэгүүдэд хөдөлгөөнт хяналт тавьж ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч борлуулагч нарын бөөнөөр болон картгүй түлш зарах асуудлыг зогсоосон. Гэр хорооллын өндөрлөг цэг буюу автомашин хүрэлцэн очих боломжгүй цэгүүдэд Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай 28 /ЗИЛ-131/ автомашинаар өдөр бүр хөдөлгөөнт түгээлт хийж эхэлсэнээр иргэд түлшээ ойроос авч, түлш хүрэлцэхгүй байгаа иргэдэд хүрч, зөв зохион байгуулалттай ажил болсон гэж иргэд талархалтай байгаа гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 23 цаг 31 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top