x

“Алтан-Өд” наадам 19 дэх жилдээ шилдгүүдээ тодрууллаа

Монголын Зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадам боллоо. Тус наадмыг 2001 оноос эхлэн зохиогдсон агаад 19 дэх удаагаа ийнхүү шилдгүүдээ тодруулж байна.

Тус наадам энэ жил яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон болон богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн уламжлалт найман төрлөөр шилдгүүдийг шалгаруулав.

Наадмыг нээж МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав үг хэлсэн юм. Тэрбээр “Хааны шилтгээн нэртэй саруул сайхан өргөөнд хүрэлцэн ирсэн авьяас билгийн сод хүмүүн та бүхний амар амгаланг айлтгая. Бид энэ жил МЗЭ үүсэн байгуулагдсан 90 жилийн ойг бүтэн жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ жил олон үйл ажиллагаа зохион байгуулсан. Тийм учраас утга зохиол, яруу найраг, зохиолчдын сэргэлт, хувьсал өөрчлөлтийн жил байсан болов уу. Хөдөө хотод ялгаагүй олныг хамарсан сэтгэлд нь хүрсэн сайхан үйл явдал тохиолдсон. Үүний нэг нь Завхан аймгийн Тамгын газар, Зохиолчдын эвлэлээс хамтран комисс байгуулж Дорно дахины их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 90 жилийн ойг гоо сайхны өндөр хэмжээнд тэмдэглэсэн.

В.И.Инжинашийн хэлдгээр чөмгөө дундартал бичсэн зохиол бүтээлийг шалгаруулахад бэлэн боллоо. Зохиол бүтээл туурвих гэдэг амаргүй ажил. Оюуны асар хүнд хөдөлмөр. Магадгүй 5-10 жилийн хөдөлмөрөө зарцуулсан байж болох. Гэхдээ энэ удаа 2019 онд туурвин гаргасан шилдэг бүтээлийг шалгаруулж байгаа юм. Энэ жилийн Алтан Өд уралдаанд зохиолчдын жилийн турш нөр их хөдөлмөр, хүч сорин бичсэн зохиолуудаас найман төрөлд шилдгийг шалгаруулах нь их хүнд байлаа. Хэдийгээр шилдгээр шалгараагүй ч гэсэн эхний таван байрт бүтээл нь шалгарна гэдэг бол том амжилт, нэр төрийн хэрэг юм” хэмээн онцолсон юм.

“Найр ахаасаа наадам дүүгээсээ” гэдэгчилэн хамгийн эхэнд хүүхдийн зохиолын төрлийн шилдгийг шалгаруулахаар болов. Тус төрөлд 11 зохиолчийн 17 бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд Б.Нацагдоржийн “Аз жаргалын дээл”, Б.Баясгалангийн “Дэлхий дүүрэн асуулт”, Х.Дэмбэрэлийн “Торомны уралдаан”, Ж.Оюунцэцэгийн “Хоёр бүжин”, С.Пүрэвсүрэнгийн “Сээтэн, соотон хоёр” зэрэг таван бүтээл шалгарч үлдсэн байна. Шилдгийг Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Н.Уранбилэг зарласан юм. Зохиолч Б.Баясгалангийн “Дэлхий дүүрэн асуулт” шилдгээр шалгарлаа. “Хүүхдийн зохиолыг сайн бичихгүй бол болдоггүй. Хүүхэд бол хамгийн том уншигч байдаг“ гэдгийг ахмад зохиолчид онцолж, урмын үг харамгүй хайрласан юм.

“Алтан Өд -2019” наадмын Утга зохиолын орчуулгын зохиолын төрөлд таван бүтээл ирснээс хоёрдугаар шатанд орчуулагч О.Жаргалсайханы “Гэнжийн туульс”, Б.Баясгалан зохиолчийн “Дур булаам” зэрэг бүтээлүүд шалгаран үлдсэн байна. Тус төрлийн шилдгийг нэрт орчуулагч Н.Гэндэндарам нэрлэлээ. Орчуулагч О.Жаргалсайханы “Гэнжийн туульс” тус төрлийн шилдгээр нэрлэгдлээ. Энэ үеэр Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлөөс орчуулагчдад Н.Гэндэндарамаа гуайн нэрэмжит шагналыг хоёр жилд нэг удаа олгохоор болсныг дуулгасан юм.

“Алтан Өд -2019” наадмын Утга зохиолын судлал, шүүмжийн төрөлд Д.Ганбаатарын “Урвуу үзэгдэл”, Ц.Цэрэнгийн “Ринчен”, Н.Баасансүрэнгийн “Буяннэмэх” зэрэг бүтээлүүд хоёрдугаар шатанд өрсөлдсөн байна. Тус төрлийн шилдгийг Төрийн шагналт зохиолч Д.Төрбат нэрлэсэн. Шилдгээр зохиолч Ц.Цэрэнгийн “Ринчен” хоёр боть шалгарлаа. Ц.Цэрэн хэлэхдээ “Энэхүү шагналыг Б.Ринчен багш надад өглөө хэмээн ойлгож байна. Энэ жил олон жил хүлээсэн Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор шагнуулсан. Өнөөдөр дахин Алтан Өдийн эзнээр шалгарч байгаа нь багш минь намайг харж үзэж байгаа хэрэг юм. Та бүхэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан.

Шог хошин болон баримтат зохиолын төрөлд найман бүтээл ирснээс хоёрдугаар шатанд Ж.Сарантуяагийн “Хошин хөрөг”, Н.Даваадашийн “Буян нүглийн зурлага”, Д.Дамдинжавын “Гол тоглогч” бүтээл шалгарсан байна. Тус төрлийн шилдгээр Зохиолч Н.Даваадашийн “Буян нүглийн зурлага” зохиол шалгарсан юм. “Алтан Өд”-ийн эзэн Н.Даваадаш хэлэхдээ “Өнөөгийн нийгэмд сайн, саар зүйл олон байна. Зохиолч миний нүдээр монголчуудын оюун сэтгэхүйд асар их хямрал үүсч, монгол хүний зан төрх, ааш араншин хувьсан өөрчлөгдөж байна. Тиймээс зохиолч бид нийгмийн оюун санаанд гэгээрэл, боловсрол, нигүүлсэнгүй үзэл шингээхсэн гэж бодож, санаж явдаг. Энэ ч үүднээс миний бие нийгэмд өрнөж байгаа уйлмаар, шоглож инээмээр, заримдаа бухимдмаар олон асуудлын талаар өөрийнхөө бүтээлдээ тусгаж нийгмийн оюун санаанд бага ч болов гэрэл гэгээ үзүүлэхсэн гэж хүсдэг юм. Түүний нэг нь шилдгээр шалгарсанд баяртай байна. Ирэх онд зохиолчдийн ганзага дүүрэн байх болтугай” гэв.

Энэ үеэр Соёмбо принтинг компани тус төрөлд шилдгээр шалгарсан зохиолчид номоо хэвлүүлэх эрх бүхий хоёр сая төгрөгийн эрхийн бичгээр жил бүр урамшуулахаар болсоныг дуулгаж “Алтан өд”-ийн эзэнд гардуулсан юм.

“Алтан Өд -2019” наадмын Хүүрнэл зохиолын богино хэмжээний төрөлд 14 бүтээл ирүүлсэн байна. Эдгээр бүтээлээс хоёрдугаар шатны шалгаруулалтад Г.Болормаагийн “Цэцэг сүлжсэн инээд”, П.Майнбаярын “Хагас нь эс хагас нь элс”, Б.Цоожчулуунцэцэгийн “Сэтгэлд зурсан аялгуу” зэрэг бүтээлүүд тунаж үлджээ. Шилдгээр П.Майнбаярын “Хагас нь эс хагас нь элс” бүтээл шалгарчээ. “Алтан өд”-ийн эзэн П.Майбаяр “Уран бүтээл туурвиж эхэлсэн үеэс минь дэмжиж, тусалж ирсэн үзэг нэгт нөхдөдөө баярлалаа. Цаашид уран бүтээлийн хөгжил, хандлага шинэ шатанд гарч монголын зохиолчид хосгүй бүтээл туурвиасай хэмээн хүсч байна” гэв.

“Алтан Өд -2019” наадмын Хүүрнэл зохиолын том хэмжээний төрөлд өрсөлдүүлэхээр 15 бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд Л.Дашнямын “Их төөрөг”, С.Оюуны “Домогт хүрэн халзан”, М.Уянсүхийн “Аварга мод”, Х.Болор-Эрдэнийн “Гүйж яваа эмэгтэй”, Ц.Оюунбатын “Чимээгүй одогсод” зэрэг бүтээл шалгарч үлдсэн байна. Шилдгээр зохиолч М.Уянсүхийн “Аварга мод” тодорсон юм. М.Уянсүх хэлэхдээ “Миний бие утга зохиолын төрөлд 20 гаруй жил оюун ухаанаа сорьж байгаа. Аварга мод бүтээлээрээ өөрийн үзэж туулсан, сонссон амьдралын талаар олон жил бодож явсныхаа эцэст бичсэн юм. Монголын уран зохиолын гал голомт ямагт өөдөө дээшээ байхыг билэгдье” гэв.

Наадмын хамгийн олон уран бүтээлч “шандас сорьдог” яруу найргийн төрөлд 26 бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд Э.Гантулгын “Эмт одын бороо”, А.Лхагвын “Дөрөөн дээрээ”, Б.Батхүүгийн “Хүн цаглабар” Д.Дамдинжавын “Дотоод тэнгэр”, Д.Дашдондовын “Зохист гүн” зэрэг бүтээл шалгарсан байна. Тус төрлийн шилдгийг СГЗ С.Оюун нэрлэсэн. Шилдгээр зохиолч Д.Дашдондовын “Зохист гүн” шалгарчээ. Шилдэг бүтээлийн эзэн Д.Дашдондов хэлэхдээ “Өнгөрсөн оны Алтан Өд наадамд “Сэтгэлийн урлан” шүлгийн ном сүүлийн шатанд шалгаран үлдэж байсан. Харин энэ жил МЗЭ-ийн 90 жилийн түүхэн ойгоор энэ наадмын шилдгээр шалгарсандаа баяртай байна. Бид цаашдаа дэлхийтэй, он цагтай уралдах эрхэм зорилго өвөртөлж байна. Та бүхний цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье” гэв.

“Алтан Өд -2019” наадмын Жүжиг, кино зохиолын төрөлд Б.Цогнэмэхийн “Шилмэл жүжиг, кино,Т.Бум-Эрдэнийн “Нүрзэд хаачив”, Т.Цэрэнсодномын “Холбоо цагаан туульс” зэрэг бүтээлүүд шалгарсан байна. Тус төрлийн шилдгийг МУАЖ, нэрт кино найруулагч Г.Жигжидсүрэн хүрэлцэн ирсэн байна. Тус төрлийн шилдгээр зохиолч Т.Бум-Эрдэнийн “Нүрзэд хаачив” бүтээл шалгарсан байна. Т.Бум-Эрдэнэ хэлэхдээ “Энэхүү шагнал азтай тохиож байна.Учир нь өнгөрсөн жил дөрвөн ч жүжгээ тайзан дээр тавиулж амжсан зохиолч өрсөлдөгч дунд минь байсан. Тийм учраас энэхүү наадмын шилдэг хэмээх нэр хүндтэй шагналыг гардан авч байгаадаа туйлын баяртай байна. Энэхүү шагнал энэ жилийн хусуур, ирэх жилийн ташуур болог” гэв.

Ийнхүү “Алтан Өд наадмын оны шилдгүүд шалгарлаа. Дараа жилийн наадам даанч хол байна даа.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна 1 цаг 19 мин Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн ёроолын зураглал гаргаж байна 4 цаг 10 мин Австрали болон Европын Холбоо дэлхийн тодорхойгүй байдлын дунд өргөн хүрээний худалдааны хэлэлцээр байгууллаа 4 цаг 11 мин Трамп Ирантай "үр дүнтэй" хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн ч Тегеран үгүйсгэв 4 цаг 13 мин Цогтцэций суманд усны өдөрт зориулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа 4 цаг 15 мин Завхан аймагт хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна 4 цаг 15 мин Газрын тосны үнэ дахин өслөө 4 цаг 16 мин Сургууль, цэцэрлэгүүдэд ухаалаг хогийн сав байршуулж эхэллээ 4 цаг 17 мин Сая сая iPhone гар утсыг хакердах боломжтой хэрэгслийг цахим орчинд задруулжээ 6 цаг 7 мин ОХУ-д “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн нээлтээ хийлээ 6 цаг 22 мин Гуравдугаар сарын 25-26-нд зарим нутгаар цас орж, шуурга шуурна 6 цаг 27 мин Эдийн засагт учирч болзошгүй хямралаас сэргийлэх зөвлөл хуралдлаа 6 цаг 28 мин Япон Улс гадаадын иргэдэд байнгын оршин суух эрх олгох шалгуураа өндөрсгөнө 6 цаг 30 мин Улаанбаатар хотод 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна 6 цаг 30 мин Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа 8 цаг 57 мин Бельги улс еврейчүүдийн эсрэг халдлагаас сэргийлж гудамжинд цэрэг байршуулж эхэллээ 9 цаг 1 мин Европын Холбоо хууль бус цагаачдыг Шенгений бүсээс гаргах шинэ журам баталлаа 9 цаг 2 мин Австрали улс зарим орны иргэдийг хил нэвтрүүлэхийг түр хязгаарлах хууль баталлаа 9 цаг 3 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ 9 цаг 5 мин Альцгеймерийн өвчнийг зогсоох боломжтой бодисыг эрдэмтэд нээжээ 10 цаг 7 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top