x

Б.Цогтбаатар: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчдийн татвар төлөх хандлага сайжирсан

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.Цогтбаатартай ярилцлаа.

 

-Аж ахуйн нэгж, иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийг татварын ямар хуулиар зохицуулдаг вэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулах, уг татварын төсөвт төлөхтэй харилцааг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулиар зохицуулдаг.

Татварын ерөнхий хууль, Иргэний хуульд зааснаар Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үлхөдлөх эд хөрөнгөд хамаардаг гэж тодорхойлсон байдаг. Тухайлбал: барилга, байгууламж гэх мэт зүйлийг үл хөдлөх хөрөнгө гэж үзнэ. 

-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч гэж хэнийг хэлэх вэ ?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа өмчийн бүх төрлийн компани, хоршоо, нөхөрлөл, ТББ, төрийн болон ОНӨҮГ мөн МУ-ын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн бүгд хамаардаг.

-Бизнесийн байгууллага, иргэд шинээр үл хөдлөх эд хөрөнгө барих, бусдаас худалдан авах, өмчлөлөө бусдад шилжүүлэх тохиолдолд татварын албанд заавал очиж бүртгүүлэх үү?

-Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар татвар төлөгч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор харьяалагдах татварын албанд мэдэгдэж нэмэлт, өөрчлөлт хийлгэнэ.

-Иргэд амьдран суух зориулалтаар худалдан авсан байрандаа татвар төлөх ёстой юу?

Хуулинд тодорхой үл хөдлөх эд хөрөнгийг энэ төрлийн татвараас чөлөөлөх заалт байдаг.Үүнд: иргэдийн амьдран сууж байгаа орон сууц, нийтийн эзэмшлийн барилга байгууламж зэрэг орно.

-Бизнес эрхэлж байгаа ААН, иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээг татварын алба хэрхэн тодорхойлж бүртгэдэг вэ?

Үл хөдлөх эд хөрөнгөнд албан татвар ногдуулахдаа холбогдох хуульд заасан 3 үнэлгээг ашигладаг үүнд: Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, хэрвээ байхгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлж байгаа.

-Эдгээр хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаантай асуудал хэр гардаг вэ?

Сүүлийн жилүүдэд татвар төлөгч ААН, иргэдэд үл хөдлөх эд хөрөнгөө зах зээлийн үнээс хэт багаар тодорхойлох, үнэлгээний байгууллагаар багаар үнэлүүлэхтохиолдолгарчбайгаа. Иймээс татварын албаны зүгээс хөндлөнгийн мэдээлийг ашиглан ажиллаж байна.

-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын орлого нийслэлийн төсвийн хэдэн хувийг эзэлдэг вэ?

-Нийслэлийн төсвийн 11 орчим хувийг эзэлдэг.

-Төрийн байгууллагатай хамтарч ажилладаг уу ?

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай тогтмол хамтарч мэдээлэл солилцон ажилладаг.

-Татвар төлөгчид татвараа төлөх хандлага ямар байна вэ?

-Нийгмийн хариуцлагаа биелүүлэн шинээр барьсан болон худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөө татварын албанд хуулийн хугацаанд бүртгүүлэх, татварын тайлангаа хуулийн хүрээнд үнэн зөв тодорхойлох, татвараа хуулиар заасан хугацаанд төлөх, татварын албанаас зөвлөгөө мэдээлэл авах зэргээр татвар төлөгчдийн татвар төлөх хандлага өсөж байна. 2017 онд нийслэлийн хэмжээнд шинээр 1168 татвар төлөгчийн 1345 үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж 516 тэр бум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгөнд 5 тэр бум орчим төгрөгийн татвар ногдуулан ажилласан байна.

-Үл хөдлөх эд хөрөнгөнд хэдэн хувиар татвар ногдуулдаг вэ?

НИТХ-ын 2012 оны 5/18 дугаар тогтоолдагуу 1-р бүсэд 1% ,  2,3-р бүсэд 0.8%, 4,5-р бүсэд 0,6% тус тус тооцон татвар ногдуулна.

-Татвар төлөгчид тайлангаа хэзээ татварын албанд гаргаж өгдөг вэ?

-Жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны байдлаар тооцон улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор төлөх татвараа тэнцүү хэмжээгээр тооцон төлнө.

-Сүүлийн үед аж ахуйн нэгж, хувь хүний газар эзэмших, ашиглах эрхээ үнэ төлбөргүйгээр бусдад шилжүүлэх тохиолдолд татвар ногдуулдаг болоод байгаа энэ талаар тайлбар өгнө үү ?

-ААНОАТ-ын тухай хуулиар хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийг бусдад шууд шилжүүлэх, борлуулах тохилдолд 30 хувиар татвар ногдуулна.  Харин хувь хүн ХХОАТ-ын тухай хуулиар 10 хувиар татвар ногдуулна.

-Төлөх татварыг газар эзэмших, ашиглах эрхээ шилжүүлж байгаа тал төлнө гэсэн үг үү.

-Орлого олж байгаа тал татварыг суутгаж, төсөвт төлнө.

-Иргэн, ААНнь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ бүхий газар дээр барьсан барилгаа борлуулсан эсвэл шилжүүлсэн тохиолдолд хэдэн хувиар татвар ногдуулах вэ?

-2 хувиар албан татвар ногдуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top