x

“Монгол наадам цогцолбор”-ын газрын давхцлын асуудлыг шийдвэрлэв

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXX хуралдаан боллоо. Хуралдаанаар Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын тухай танилцуулга, “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төсөл, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. 

Засгийн газрын 2015 оны 456 дугаар тогтоолоор “Монгол наадам цогцолбор”-ын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээ заагийг тогтоосон байдаг. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах 551 га газрыг тусгай хэрэгцээнд авч, хил заагийг тогтоосон байдаг.

Тэгвэл газрын хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах шаардлага гарсан аж. Учир нь “Монгол наадам цогцолбор”-ын оффис болон усан хангамж, ариутгах газар барьж байгуулахад нэмж 12 га газрыг нэмж тусгай хэрэгцээнд авах шаардлага гарсан байна. Мөн Сонгинохайрхан дүүрэг, Төв аймгийн газар олголтоос шалтгаалж давхцал үүсэх асуудал их гарчээ. Тиймээс давхцлыг арилгах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг гарч ажиллан, иргэдтэй зөвшилцөж, давхцлыг арилгаж ажилласан байна.

Ийнхүү “Монгол наадам цогцолбор”-ын 551 га газар дээр нэмэгдүүлэх давхцлыг арилгаж, Төв аймгийн Аргалант сумтай хиллэх нийт 565 га газрын цэсийг шинэчлэн тогтоохоор танилцуулав.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 15 цаг 4 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 15 цаг 8 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 15 цаг 12 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 15 цаг 16 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 15 цаг 38 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 15 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 16 цаг 14 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 16 цаг 21 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 16 цаг 49 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 22 цаг 51 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд Өчигдөр 08 цаг 09 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа Өчигдөр 07 цаг 57 мин Кристофер Ноланы трауматай Одиссей Өчигдөр 07 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан Өчигдөр 07 цаг 12 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Кристофер Ноланы трауматай Одиссей Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top