x

Олон торгуультай тээврийн хэрэгслийн үйлчилгээг хязгаарлана

Тээврийн цагдаагийн албанаас шинэ жилийн баярын өдрүүдэд хийх замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд: 

-"Улаанбаатар хотод ердийн үед 130 цэгт 42 хөдөлгөөнт эргүүлийн автомашинаар 430 алба хаагч гурван ээлжээр үүрэг гүйцэтгэдэг. Харин баярын өдрүүдэд төв конторт ажилладаг 80 алба хаагч, 150 сонсогчийг гудамж талбайн хөдөлгөөн зохицуулалтад ажиллуулж байна. Мөн согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад тавих хяналт, шалгалтыг нэмэгдүүлж байгаа.

Ойрын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хоногт дунджаар 40-50 гарч байна. Энэ нь жирийн үеэс 50 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Арванхоёрдугаар сарын эхний 20 гаруй хоногт 907 зөрчил илрүүлсэн. Мөн согтуугаар тээрийн хэрэгсэл жолоодсон үедээ осол гаргасан 39 тохиолдол бүртгэгдлээ.

Торгууль төлөлт нь өнгөрсөн оноос буурсан. Тиймээс цагдаагийн шалгадаг багажинд жолоочийн торгуулийн мэдээллийг харуулдаг болж, олон торгуультай тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хураан авч, торгуулийг төлүүлж байна. Мөн олон торгуультай тээврийн хэрэгслийн үйлчилгээнд хязгаарлалт тогтооно. Тухайлбал, үзлэг оношилгоонд ороход заавал торгуулиа төлсөн байх, жолооны үнэмлэхээ гээгээд дахин авах гэж буй нөхцөлд өмнөх торгуулиудаа өгч байж авах гэх мэт арга хэмжээг авахаар төлөвлөж байна.

142 удаагийн торгуультай тээврийн хэрэгсэл ч бий. Ихэвчлэн олон удаагийн торгуультай тээврийн хэрэгсэл нь байгууллагын нэр дээр байдаг. Энэ жилийн хувьд хамгийн их торгууль авсан нь 56 удаагийн торгуультай байна" гэв. 

Утсаа харах зэргээр анхаарал сарнисны улмаас гэрлийн шон мөргөх, жалга руу унах гэх зэрэг ослууд гарсаар байна 

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд:

-"Саяхан зам тээврийн осол гаргаж, явган зорчигч мөргөж, зугтаасан тээврийн хэрэгслийг олж тогтоосон. Иргэд сэжиг бүхий тээврийн хэрэгслийн талаар мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөх нь ослын илрүүлэлтэд эергээр нөлөөлөх болно гэдгийг хэлмээр байна.

Осол гэхээр хоёр машин хоорондоо мөргөлдөх, шүргэлцэхийг хэлнэ гэж ойлгох хүн их бий. Гэтэл түр зуур утсаа харах зэргээр анхаарал сарнисны улмаас гэрлийн шон мөргөх, жалга руу унах гэх зэрэг ослууд гарсаар байна. Гэрлийн шон мөргөж, гэрлийг ажиллагаагүй болгосноор дараа дараагийн удаад тэр орчинд осол гарах эрсдлийг нэмэгдүүлдэг" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (203.91.115.47)
    Zuv shiidver shuu denduu heneggui bna nuhduud
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 23 цаг 29 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top