x

Эрх баригчид амлаж, иргэд ядуурсаар байна

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Монголын үндэсний телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр “2050 он гэхэд Монгол Улсын хүн амын дундаж давхаргыг 80 хувьд хүргэнэ” хэмээв.

Түүний энэ үгэнд эдийн засагчид үл итгэхийн сацуу, ядуурал өнгөрсөн жилүүдэд буураагүй улам нэмэгдсэн хэмээн баталж байна. Учир нь МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн амлалтаасаа нэгийг ч биелүүлж чадаагүй байна. Бид хийж чадсан гэж бардам хэлчих нэг ч зүйл, ажил байхгүй гэхэд хилсдэхгүй л болов уу. МАН дандаа амласныхаа эсрэг явсан нь бүгдийн нүдэнд ил зүйл билээ.

Тодруулбал, өрхийн бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж зээлийн хүртээмжийг  нэмэгдүүлнэ хэмээсэн ч өөрсдийнхөө хувийн бизнесийг дэмжиж, ЖДҮХС болон Засгийн газрын тусгай сангуудыг хоослон, тендер, концесс гээд авч болох бүхнийг хувьдаа халаасласан нь ил болсон. Энэ мэтээр эрх баригч намын  амлалт, ажлын зөрүүг харвал 30 жилийн дараа Монголын ард түмний 80 хувийг ядууралд оруулах бодлого баримтлах юм байна гэж хэлж болох нь.

Монгол Улс эдүгээ 3.2 сая гаруй хүн амтай  болсон. Тэгвэл нийт хүн амын 29.6 хувь буюу 907.5 мянган хүн ядуу амьдарч байна. Үндсэний статистикийн хорооны мэдээллээс харвал  2014 онд ядуурал 21.6 хувьтай байсан судалгаа бий.

Эрх баригч МАН 2020  онд ядуурлыг 18 хувь, 2021-2025 онд нэг оронтой тоонд хүртэл бууруулна гэсэн амлалт өгсөн. Гэвч энэ нь биелсэнгүй. Харин ч эдийн засагчдын хэлж буйгаар хүн амын дахиад 30 хувь нь ядуурлын шугамд ойртож очсон байна. Тэгэхээр Монгол Улсын нийт хүн амын 60 орчим хувь нь ядууралд өртөх өндөр эрсдэл байна гэсэн үг.

Гэтэл эрх баригч МАН ядуурлаас гаргах ямар ч ажил хийсэнгүй. Ядуурлын шугам гэдэг нь хүн амын эрүүл, идэвхтэй амьдралыг хангахуйц илчлэгтэй хоол, тэжээл, шаардлагатай бараа, үйлчилгээний хэрэгцээг тусгасан хэрэглээний хамгийн бага зардлыг хэлдэг. Манай улсад энэ ядуурлын шугам буюу уг зардал нь сард 146 мянган төгрөг байгаа юм. Харин ядуу бус, дундаж давхаргад энэ зардал нь 290 мянган төгрөг байна.

Иргэдийн худалдан авах чадвар муудаж ядууралд өртөхөд валютын ханшийн өсөлт, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн нэмэгдэл голлон нөлөөлжээ.  Тухайлбал, 2016 онд МАН-ыг төрийн эрх барьж эхлэх үед нэг ам.доллар 1995 төгрөгтэй тэнцэж байв. Тэгвэл одоо нэг ам.долларын ханш 737 төгрөгөөр өсч 2732 төгрөгтэй тэнцэж буй юм. Энэ хэмжээгээр иргэдийн худалдан авах чадвар, орлого буурч ядуурсан гэсэн үг.

Бодит байдал дээр асуудал ийм байхад эрх баригчид нөгөө худал хуурай үгээ тоть шиг давтсаар байгаа нь харамсалтай.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.95)
    Мөрийн хөтөлбөргүй нам нам биш болчихож байгаам
    2020 оны 01 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 23 цаг 29 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top