x

Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулна

Монгол Улсын Засгийн газр, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн I үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.

Төсөл гурван хэсэгтэй бөгөөд Азийн хөгжлийн банк 158 сая ам.доллар зарцуулах юм. Эхний шат буюу 2019-2024 онд ХУД-ийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчилж засварлан хоёр аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөнө. Мөн хотын гэр хорооллын дөрвөн өрхийн эмнэлгийг жишиг төв болгож, таван сумын эмнэлгийг шинэчлэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

-  Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, түгээлтэд байнгын хяналт тавихыг сайд Ц.Даваасүрэн болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт даалгав. Одоогийн байдлаар 41 мянга гаруй тонн түлшний нөөцтэй байна. 

-  Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын 19 төслийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх болов. Төсөл, хөтөлбөрт 1.7 их наяд төгрөг зарцуулах юм.

-  2019 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр 424 мянган тонн үр тариа хураан авчээ. 407 мянган тонн улаанбуудай, 191 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 35 мянган тонн тосны ургамал, 120 мянган тонн тэжээлийн ургамал хураан авсан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 15 цаг 4 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 15 цаг 8 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 15 цаг 11 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 15 цаг 16 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 15 цаг 38 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 15 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 16 цаг 14 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 16 цаг 21 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 16 цаг 49 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 22 цаг 51 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд Өчигдөр 08 цаг 09 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа Өчигдөр 07 цаг 57 мин Кристофер Ноланы трауматай Одиссей Өчигдөр 07 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан Өчигдөр 07 цаг 12 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Кристофер Ноланы трауматай Одиссей Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top