x

Ө.Ганзориг: Тэтгэврийн реформ хийхгүйгээр баян, ядуугийн ялгаа хэзээ ч арилахгүй

“Мандал даатгал”, “Ард капитал” компани, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Монгол Улсын тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх зорилгоор “Тэтгэврийн реформын хөдөлгөөн” төрийн бус байгууллага байгуулахаар болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Мандал Даатгал" компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг: 

-Уг хөдөлгөөнийг улс орон даяар мэргэжлийн хөдөлгөөн болгож, нэн шаардлагатай байгаа Тэтгэврийн реформыг хийж эхлүүлэх зорилготой байна. Энэхүү хөдөлгөөнийг санаачлагчид нь Монгол Улсын тэргүүлэх санхүүч, эдийн засагчид бөгөөд олон жилийн турш төр засагт үнэтэй зөвлөгөө судалгааг хүргүүлж, санал хэлсээр ирсэн хүмүүс юм. Гэхдээ өнөөдөр Монгол Улс тэтгэврийн реформыг эсэргүүцэж байгаа нь манай улсын макро, микро эдийн засагт маш том бүтцийн эдийн засгийг бий болгож байна. Мөн тэтгэврийн реформ хийхгүй бол манай улсад баян, ядуугийн ялгаа хэзээ ч арилахгүй.

Эдийн засагч Ч.Хашчулуун: 

-Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг байна. Олон жил хөдөлмөрлөн, улс орныхоо төлөө залуу насаа зориулсан бүх хүнд эргээд ийм бага хэмжээний тэтгэвэр олгож байгаа нь манай улсын тэтгэврийн тогтолцоо болохгүй байгаагийн шинж гэж мэргэжлийн талаас дүгнэж байна.

Бусад улс оронд тэтгэврийн тодорхой сангууд байгуулж, өрсөлдөөн бий болгон, хувийн хэвшлээр удирдуулдаг тогтолцоо бий болчихсон. Өөрөөр хэлбэл, одоогийн залуучууд тэтгэврийн сандаа мөнгөө хуримтлуулаад явахад тэтгэвэрт гарах үедээ цалингийн хэмжээнээсээ буурахгүй байх хэмжээний тэтгэвэр тогтоолгох боломжтой гэсэн үг. Одоогийн тогтолцоонд харин ийм боломж байхгүй.

"Ард капитал” компанийн Гүйцэтгэх захирал, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр: 

-Сүүлийн үед тэтгэврийн даатгалтай холбоотой олон асуудал яригдаж байна. Үүнээс бид тэтгэврийн реформ хийх зайлшгүй шаардлагатай байгааг харсан. Энэ шаардлага нь улс төрчдийн захиалга биш, ард түмний захиалга гэж бид харж байна. Өнөөдрийн тогтолцоогоор бол, төлсөн нь хохирч, төлөөгүй хүмүүс нь завшдаг болжээ. Иймд тэтгэврийг хуваарилалтын тогтолцоо бус, хуримтлалын тогтолцоо руу оруулах зорилгоор бид нэгдсэн юм. Ард иргэд маань ирээдүйгээ бодоод хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: 

-Тэтгэврийн тогтолцоо энэ хэвээрээ цаашид явах боломжгүй болсон. Иймд нийгмийн хөдөлгөөн болгон өрнүүлж, бодлого тодорхойлогчдод нөлөөлж байж, илүү хэрэгцээ шаардлага гарна.

 

Эдийн засагч, шинжээч Г.Ганзориг: 

-130 жилээр хоцрогдсон систем манай улсад үйлчилж байна. Фэйсбүүкийн "Тэтгэврийн реформ" хөдөлгөөн пэйж хуудсанд нэгдэж, энэхүү шинэчлэлийг хамтдаа хийхийг нийт ард иргэддээ уриалмаар байна. 1990 онд нийт хүн амын 8.3 хувь нь тэтгэврийн насных байсан бол 2018 онд 10.8 хувь болж өссөн байна. Хэрэв энэхүү тренд цаашид үргэлжилсээр байвал Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал улам бүр л өснө.

Эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ: 

-Мэргэжлийн хүмүүс нэгдэж энэ асуудлуудыг шийдэхгүй юм бол хэн ч шийдэхгүй гэдгийг ойлголоо. Олон жил хүлээж, саналуудаа хэлж, шийдвэрлүүлэх гэж үзээд болсонгүй гэдгийг манай мэргэжилтнүүд ч хэлж байна. Иймд өнөөдөр хувь хүнийхээ зүгээс, мэргэжлийн хүнийхээ хувьд хөдөлгөөнд нэгдэж байна. Залуучууддаа хандаж хэлье, бид хөгшрөхгүй, өвдөхгүй, үр хүүхэдтэй болохгүй юм шиг амьдарч болохгүй. Ирээдүйн амьдралынхаа санхүүгийн эрх чөлөөний төлөө тэмцэх хэрэгтэй цаг үе ирчихээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • GO Gan-Od (103.9.88.70)
    Oppotunist уудын үндсэн дүрэм нь: ..Ясаа цайтал тэмцэх Ялзартлаа зусардах Язартал нь хахууль -дах гэсэн 3 үндсэн замаар л Нам даа тоогдож Төр д авирна!
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 23 цаг 33 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top