x

Европын холбоог цочроосон залилангийн хэргийн сэжигтнүүд баривчлагдлаа

Европын холбооны хууль сахиулах байгууллагууд Нэмэгдсэн Өртгийн албан татварын (НӨАТ) залилангийн хэрэгт холбогдуулан Европ даяар 58 сэжигтнийг баривчилж, олон тооны машин, бичиг баримт болон 477,000 ам.доллар хураан авчээ. Энэхүү залилангийн улмаас Европын холбооны эдийн засаг 70 сая ам.долларын алдагдал хүлээсэн юм. 

Епропол, Еврожаст болон бусад олон улс хамтран Бельги, Герман, Португал, Испани улсуудаас сэжигтнүүдийг баривчилсан бөгөөд хэдэн зуун барилга, орон сууцанд нэгжлэг хийжээ. Энэхүү НӨАТ-ын залилан болон мөнгө угаах хэргийн тухай мэдээлэл анх 2015 онд Испанийн цагдаагийн газарт ирснээс хойш мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Гэмт хэргийн бүлэглэл нь цахилгаан барааг худалдаж аван эсвэл худалдаж авах гэж буй мэт дүр үзүүлэн тэдгээр бараануудаа онлайнаар зарж байжээ. Энэхүү схемийн гол бай нь хувь хүмүүс болон Европ даяарх олон компани байсан байна. 

Испанийн иргэн аав, хүү хоёр энэхүү бүлэглэлийг 9 жилийн турш ажиллуулж байсан бөгөөд Португал, Итали, Герман, Испанийн иргэдийг сүлжээндээ нэгтгэсэн аж. Тус бүлэглэл нь үйл ажиллагаагаа Европын холбоо болон Америкийн Нэгдсэн Улс дахь олон арван нууц компаниар дамжуулан явуулж байжээ.

Еврожастын мэдээлснээр “Гэмт хэрэгтнүүд нь Испани улсад НӨАТ төлөхөөс зайлсхийж чадаж байсан төдийгүй бусад улсуудад байгуулсан компаниудаараа дамжуулан НӨАТ-ын буцаан олголт авч байсан” байна.  Мөн тэд НӨАТ-ын залилан үйлдэхийн тулд цахилгаан бараа болон тансаг машинуудын үнийг буулгаж бичин хуурамч нэхэмжлэл үйлдэх үйлдвэрлэлийн төвтэй болох нь тогтоогджээ. Европолоос тус бүлэглэл өнгөрсөн 3 жилийн дотор 300 орчим сая долларын хуурамч нэхэмжлэл үйлдсэн хэмээн мэдэгдсэн байна. Хууль бус замаар олсон мөнгө нь нууц компаниуд болон Болгар, Унгарын банкны данснуудаар дамжисны эцэст Итали, Испани, АНУ-д үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт, үнэтэй машинуудад зарцуулагддаг байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 56 мин Монтенегро улсын түүхийн товч 19 цаг 5 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 11 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 16 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 20 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 23 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top