x

Нийслэлийн ШИЛДЭГ залуус тодорлоо

Монгол Улсын хөгжил дэвшил, залуу үеийг хөгжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, авьяас билгээ зориулж, залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, хэрэгжилтэд үр бүтээлтэй оролцож, хөдөлмөрлөж байгаа нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж буй залуучууд, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудыг алдаршуулах зорилгын хүрээнд “Нийслэлийн шилдэг залуу”, “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд Хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул болон бусад холбогдох албаны хүмүүс, нийслэлийн шилдэг залуучууд, залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллагуудын төлөөлөл оролцов.

Хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийг түүчээлэх салбар салбартаа тэргүүлж байгаа залуучууд хуран цугласан байгаад таатай байна. Нийслэлийн зүгээс 2020 онд залуучууд руу чиглэсэн олон бүтээлч ажлыг төлөвлөж байна. Энэ хот бол залуусын хот. Хүн амынхан 70 гаруй хувийг хүүхэд, залуучууд бүрдүүлдэг. Их хотын хөгжлийг залуучуудын оролцоогүйгээр тодорхойлох боломжгүй. Бид өөрсдийнхөө зорилго, зорилтыг тодорхойлж, хамтдаа зүтгэвэл шийдэж чадахгүй зүйл гэж байхгүй. Чаддаг чаддаг зүйлээрээ дор бүрнээ хөдөлмөрлөцгөөе. Та бүхэн ирж буй 2020 ондоо илүү их амжилт гаргахыг хүсье” хэмээлээ.

Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйл хэрэг, нийгмийн сайн үйлс, залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай ажиллаж буй ажил, хөдөлмөрийнхөө амжилтаар онцгой хувь нэмэр оруулсан 18-34 хүртэлх насны Улаанбаатар хотын иргэдийг шагнаж, урамшууллаа.

Нийслэлийн Шилдэг залуу – М.Данзанпэрэнлэй

Нийслэлийн Шилдэг соён гэгээрүүлэгч залуу – Н.Бадамсүрэн

Нийслэлийн Шилдэг залуу уран бүтээлч – Б.Нарандэлгэр

Нийслэлийн Шилдэг оюунлаг залуу – Б.Чулуунпүрэв

Нийслэлийн Шилдэг спортлог залуу – Б.Хэрлэн

Нийслэлийн Шилдэг залуу зохион бүтээгч – Р.Батмөнх

Нийслэлийн Шилдэг хүмүүнлэгийн үйлстэн залуу – Х.Эрдэнэ

Нийслэлийн Шилдэг байгаль орчинд ээлтэй залуу – Ц.Дагвадорж

Нийслэлийн Шилдэг сайн дурын ажилтан залуу – Н.Мөнхжаргал

Нийслэлийн Шилдэг Төрийн захиргааны албан хаагч залуу – Ч.Энххорол нар шалгарсан бол “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч шилдэг байгууллага”-аар “Тавантолгой” ХХК, И-Март сүлжээ дэлгүүр, Юнител групп, TM танин мэдэхүйн телевиз, UB medee.mn цахим сайт тус тус шалгарч, өргөмжлөл хүртсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 15 цаг 3 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 15 цаг 7 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 15 цаг 11 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 15 цаг 16 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 15 цаг 37 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 15 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 16 цаг 14 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 16 цаг 21 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 16 цаг 48 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 22 цаг 50 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд Өчигдөр 08 цаг 09 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа Өчигдөр 07 цаг 57 мин Кристофер Ноланы трауматай Одиссей Өчигдөр 07 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан Өчигдөр 07 цаг 12 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Кристофер Ноланы трауматай Одиссей Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top