x

Өнөөдөр ялалтын баяр

Өнөөдөр аугаа эх орны дайны  ялалтын 73 жилийн ойн баярын  өдөр  тохиож  байна.  Энэ өдрийг ОХУ  даяар  төдийгүй  дэлхийн олон  оронд  тэмдэглэх гэж  байна.   Ялалтын  ойн  өдрийн гол арга хэмжээ нь мэдээж   цэргийн  сүрт жагсаал.  ОХУ-ын нийт  27  хотод   ялалтын баярт зориулсан цэргийн жагсаал  болох гэж  байна. Тэдгээрийн  8 нь  Санкт-Петербург, Смоленск, Мурманск, Тула, Новороссийск, Волгоград, Севастополь и Керчь нь  баатар  хотууд юм. 

Өнөөдрийн баярын  жагсаалуудад ОХУ-ын Зэвсэгт хүчний  болон  хүчний  бусад байгууллагын  нийтдээ  145  мянган цэргийн албан хаагч  оролцох  юм  байна.  Мөн  байлдааны  2300  зэвсэг  техник,  110  нисдэг тэрэг,  онгоцыг ашиглана гэсэн нэгдсэн дүнг  Тасс  мэдээлж  байна. цагийн зөрүүнээс шалтгаалаад  баярын  арга хэмжээнүүд  хэдийн эхэлсэн.  Ялалтын баярт зориулсан  цэргийн жагсаал хамгийн түрүүнд  өнөө  өглөө  УБ-ынцагаар   07 цагт Владивосток  хотод  эхэлсэн юм. Мэдээж  гол  жагсаал нь  Москва хотын Улаан  талбайд  өнөөдөр  уламжлал  ёсоор  орон нутгийн цагаар  10 цагт буюу  УБ ын цагаар  15  цагт  эхлэх гэж байна. энэ жилийн ялалтын  параданд  нийт 13 мянган  цэргийн  албан хаагч, байлдааны  159  техник, 75  онгоц,  нисдэг  тэрэг  оролцоно. 

Уламжлал  ёсоор цэргийн цэргийн жагсаал  явган  цэргийн,  байлдааны техникийн, нисэх хүчний гэсэн 3 хэсэгтэй байх юм байна.  энэ удаад Нахимовын  тэнгисийн  цэргийн  сургуулийн   Сепастополь хот салбарын  сонгогчид анх  удаагаа  Улаан талбайд  жагсах гэж байна.  Мөн   агаарын довтолгооноос хамгаалах  Смоленскийн  цэргийн  академийн сонгогчид,  Саратовын  Үндэсний гвардийн цэргийн  их сургууль,  зэвсэгт хүчний  цэргийн цагдаагийн ротынхон  параданд жагсах  болсон байна. 

Мөн ялалтын  73  жилийн ойд зориулсан  цэргийн жагсаалын үеэр шинэ загварын зэвсэг  техникүүдийг  танилцуулах гэж байна.   Тухайлбал  Корсар,  Катран дронууд,  Уран-6  Уран -9 робототехникийн  цогцолбор, хамгаалалтын өндөр  түвшин, галын хүч ихтэй,  Терминатор  явган цэргийн  байлдааны машин,  Зенит пуужингийн  Тод М2  цогцолбор зэрэг нь  шинэ техникүүдийг үзүүлэх гэж байна.

Харин  цэргийн жагсаалын  нисэх хүчний хэсэгт нь  шуурхай тактикийн,  алсын,  цэргийн  тээврийн болоод  армийн  нисэх хүчний  экипажууд  оролцох юм.

Монголын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 56 мин Монтенегро улсын түүхийн товч 19 цаг 5 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 12 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 16 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 21 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 24 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 19 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top