x

U-money картыг ПОС ашигладаг бүхий л газарт цэнэглэх боломжтой болжээ

“Улаанбаатар смарт карт” ХХК-иас үйлчилгээгээ хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор Кассын “ПОС” төхөөрөмжөөр дамжуулан картаа цэнэглэх боломжийг бий болгоод байна. U money картыг цэнэглэх боломжтой дэлгүүр, түргэн үйлчилгээний цэг зэрэг үйлчилгээний газруудыг нэмэгдүүлснээр хэрэглэгчдэд үйлчилгээг илүү ойртуулжээ.

Энэ талаар өнөөдөр “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, Тауэрсофт ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхдөл, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул нар мэдээлэл хийлээ.

Кассын Пос төхөөрөмж, программ ашигладаг үзвэр үйлчилгээ эрхлэгч, нэрийн барааны дэлгүүр эзэмшигчид цэнэглэлт хийх эрхтэй болж байгаагаарай онцлогтой юм байна. Нийслэлийн хэмжээнд U-money карт цэнэглэх, борлуулах 500 гаруй гэрээт цэг байдаг. Тэгвэл энэ онд Кассын Пос-оор цэнэглэх үйлчилгээ нэвтэрснээс цэнэглэх цэгийн тоог 700 гаруй болж нэмэгдэх юм. Ирэх 2020 онд 2.000 болгож нэмэгдүүлэх зорилт тавин аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулахаар төлөвлөжээ.

Иргэд өмнө нь ухаалаг картаа зөвхөн автобусны буудлуудад байрлах гэрээт цэгүүдээр цэнэглэдэг байсан бол одоо өөрт ойр байрлах хүнсний дэлгүүр болон ПОС ашигладаг бүхий л газраар дамжуулан цэнэглэх боломжтой болжээ. 

ПОС машин нь бэлэн бус төлбөр тооцооны олон боломжийг нэг дороос авах боломж бүхий карт уншигч бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг автоматаар бүртгэж банкны картаар хөнгөлөлт урамшууллын хөтөлбөрт хамрагдах боломжтойгоороо онцлогтой аж.

2020 оны нэгдүгээр сараас эхлэн хүсэлт гаргасан иргэдэд картын үлдэгдлийг буцаан олгох үйлчилгээ нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд уг үйл ажиллганаад мөрдөж ажиллах "Картын үлдэгдэл буцаан олгох журам"-ын талаар товч мэдээлэл хүргэж байна. 

Үүнд:

- Хэвийн ажиллагаатай картын үлдэгдлийг бүрэн буцаана.

- Картын үлдэгдэл буцаах авах хүсэлтийг УБСК Хэрэглэгчийн төв болон НҮНТөвийн Дүнжингарав, Драгон, Мишээл экспо салбаруудад хүлээн авна.

- Үйлчилгээний шимтгэл 100 төгрөг бөгөөд шимтгэл хассан дүнг бэлэн мөнгө хэлбэрээр шууд олгоно.

- Картын үнийг буцаан олгохгүй бөгөөд буцаалт хийгдсэн карт иргэнд эргэн шилжиж дахин ашиглах боломжтой байна

.  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top