x

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 970 гэмт хэрэг үйлдэгджээ

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр хийж буй ажлаа танилцууллаа. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр:

-“Монгол Улс хүн ам цөөхөн ч олон нийтийн сүлжээ ашиглалтаараа Азидаа нэгт ордог. Иймээс хууль эрх зүйн мэдлэгийг олон нийтэд түгээх тодорхой ажил арга хэмжээг явуулахдаа бид иргэдийн хандлагыг өөрчлөхийг зорьсон. 

Хандлагаа өөрчилсөн иргэд эцэстээ үйлдэл болгож гаргах учраас бид цахим орчныг ашиглах нь зүйтэй санагдсан. Тиймээс 2019 онд цахим орчинд дараах чиглэлээр мэдээлэл түгээх ажлыг явуулсан. Үүнд,

  1. Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Та сэргийлж чадна”
  2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нэг хором”
  3. Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Залилан”
  4. Байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Байгалиа хамгаалъя”
  5. Хөдөлгөөний аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ”
  6. Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Зөв тусгал”
  7. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр “Ойлгоё, хүндэлье” зэрэг арга хэмжээг зохион байгуулсан.

2019 оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд 30,011 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 970 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн байна. Энэ гэмт хэрэгт 918 иргэн өртөж хохирсны 90.8 хувь нь эмэгтэй хүн.,6.8 хувь нь хүүхэд, 2.4 нь эрэгтэй хүн гэсэн статистик мэдээлэл бий.

Бидний явуулсан ажлуудад олон нийт, төрийн болон төрийн бус бүхий л байгууллагууд, сэтгүүлчид идэвхтэй оролцсонд баярлаж байна. Ирэх онд мөн сэтгүүлчидтэйгээ хамтран ажиллаж, үүнээс илүү үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

ЦЕГ-аас цахим сүлжээгээр олны танил эрхмүүдийг оролцуулан мэдээлэл өгч, шторк, видеог хийж олон нийтэд хүргэсэн. Тухайлбал, мэргэжлийн студитэй хамтран гэр бүлийн аз жаргал, үнэ цэнийг харуулсан зорилтот контент бүтээж цахим орчинд цацахад нийт 484,039 удаа үзэж, 59,199 удаа хуваалцсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top