x

Ирэх онд хоёр давхар автобус үйлчилгээнд явуулна

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өчигдөр автобус компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар энэ онд хийсэн ажлаа дүгнэж, 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцан санал бодлоо солилцсон байна.

 “Cable car” болон соронзон галт тэрэг төслүүдийг ирэх хавраас эхлүүлнэ

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: 

-Нийтийн тээврээр өдөртөө 318,958 хүн 759,921 удаагийн зорчилтыг хийдэг. 2009 оноос хойш нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийгдээгүй. Нөхөн хангалтаар л явж байна. Тиймээс 2020 оны онд нийтийн тээврийн салбарыг эрс шинэчлэх бодлогын ажлууд хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал, 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулах болно.

Түүнчлэн он гараад хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Нийслэлээс нийтийн тээврийн олон хувилбарт системийг бий болгох бодлого барьж байна. Энэ хүрээнд “Cable car” болон соронзон галт тэрэг төслүүдийг нийтийн тээвэрт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Хэрэв төслийн бүх талын зөвшилцөл амжилттай болбол ирэх хавраас төсөл эхлэх боломжтой.

Мөн Улаанбаатар хот нэг компанийг л дэмжиж 800 автобус оруулж ирэх гээд байна гэсэн буруу ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Бид энэ салбарын ачааллыг нуруун дээрээ 20-30 жил үүрэлцэж яваа дотоодын компаниудаа шахаж гаргана гэсэн бодлого огт байхгүй. Харин бид дэмжиж ажиллана. Гэхдээ хариуцлага, үйлчилгээний стандарт, соёлыг шаардах болно. Энэ долоо хоногт нийслэлийн ажлын хэсэг МОН-30 автобус компани дээр очиж ажиллана.

Сургуулийн автобус төсөл амжилттай явж байна. Би өглөө болгон сургуулийн автобусны мэдээллийг авдаг. Сургуулийн автобусны жолооч нарын харилцаа, автобусны цэвэрлэгээ үйлчилгээ, цаг барилт зэрэгт автобус компаниудаас хариуцлагатай ажиллаж байгаа. Одоогоор нийтийн тээврийн хүлээлтийн дундаж хугацаа 8-10 минут байгаа

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр:

-Бид нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу ачаалалтай байгаа 67 цэгт өглөө болон оройн цагаар ямар ачаалал авч байгааг судалсан.

Судалгааны дүнг үндэслэж, 20 чиглэлд 80 тээврийн хэрэгслийг ачаалалтай цагаар нэмэлтээр явуулж байна. Одоогоор нийтийн тээврийн хүлээлтийн дундаж хугацаа 8-10 минут байгаа. Нийтийн тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж буй компаниуд бүгд үнэлгээгээ хийлгэсэн бөгөөд компаниуд 11 дүгээр сарын байдлаар 90 хувиас дээш үнэлгээтэй гарсан. Гэрээ сунгах асуудал нь хуулийн хүрээнд явагдаж байна. Аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байх, нийтийн тээврийн орлогыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах шаардлагатай гэв.

Хурлын үеэр нийтийн тээврийн үйлчилгээний газруудаас он дууссан 80 автобусыг шинэчлэх, үйлдвэрлэгдсэн он засагдсан автобусыг үйлчилгээнээс гаргах, автобуснаас гарч байгаа утааг багасгах, шинээр автобус оруулж ирэх гэх мэт нийт 18 саналыг ирүүлсэн бөгөөд эдгээр саналыг хүлээн авч шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болглоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top