x

Хугацаа дуусч буцаан татагдсан хиамыг дахин худалдаалсан зөрчил илэрчээ

МХЕГ-аас шинэ жилийн баярыг угтан хийж буй хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ.

Энэ сарын 2-ны өдрөөс эхэлсэн уг шалгалтад хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч 462, хүлээн авалт хийж байгаа нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгч 335 түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч /бялуу, хиам/ 85 үйлдвэр цехүүд нийт 557 аж ахуй нэгж байгууллага, 325 иргэнийг хамруулжээ.

Үйлдвэрлэл үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Т.Түмэнжаргал:

-"Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад улсын хэмжээнд нийт 2,106 зөрчил дутагдал илрүүлж 1,241 буюу 60 хувийг газар дээр нь арилгуулсан. Мөн хугацаатай үүрэг даалгавруудыг өгч байгаа.

Шалгалтын явцад өмнөх жилүүдэд гардаг байсан буюу чанар аюулгүй байдлаа алдсан, хэрэглэх хугацаа хэтэрсэн, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний хадгалах горим мөрдөөгүй, температурын бүртгэлгүй 29, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй 49, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 72 худалдаа, үйлчилгээний газар байснаас гадна 38 нэр төрлийн бүтээгдэхүүн гарал үүсэл тодорхойгүй, 43 нэрийн бүтээгдэхүүн баталгаажилтгүй байсан зөрчил илэрлээ.

Одоогоор 10 сая гаруй төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан устгах арга хэмжээ авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэд, ААН-үүдэд нийт 14 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна.

Улс даяар 200 гаруй байцаагч хяналт шалгалтыг явуулж байгаа бөгөөд орон нутагт илэрсэн зөрчлийн талаар мэдээллийг төв рүү өгч, мэдээллийн дагуу бид нийлүүлэгч дээр очиж хяналт шалгалт хийгээд, зөрчил илэрвэл арга хэмжээ авч байгаа" гэв.

Баярын үеэр архи согтууруулах ундаатай холбоотой зөрчлүүдийн тоо нэмэгддэг. Энэ удаагийн шалгалтын үеэр гэхэд Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан стандартын шаардлага хангаагүй “Мөнхжин Од” ХХК-ийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 102 шил 518 мянган төгрөгийн архийг улсын байцаагчийн актаар хураан авжээ.

Мөн мах боловсруулах үйлдвэрүүд нь хадгалах хугацаа, хэрэглэх хугацаа дууссан хиам, хиаман бүтээгдэхүүн зайдсыг хүнсний худалдааны сүлжээнээс буцаан аваад нохой, гахайн хоолны зориулалтаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гар дээр худалдаалж, авсан иргэд цааш нь худалдаалж байгаа зөрчил тогтоогдсон учир Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Баяр ёслоын үеэр хоолны хордлогот халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг. Сүүлийн таван жилд гарсан хоолны хордлогот халдварын тохиолдлын 20 гаруй хувь нь хүүхдийн байгууллагад 30 орчим хувь нь нийтийн хоолны газар/хурим найр, шинэ жилийн аргах хэмжээний үеэр/ 20 гаруй хувь нь гэрийн нөхцөлд бэлтгэсэн хүнсэнд хордсоноос үүдсэн байдгийг Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хэллээ.

"ЭКСПОРТЫН ГЭРЧИЛГЭЭ, ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ БИЧИЖ, ОЛГОХ АСУУДЛЫГ ОРОН НУТГИЙН МХГ, ХМХА-ДАД ШИЛЖҮҮЛЛЭЭ"

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019 оны иргэн төвтэй, үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх жил болгон зарласантай холбогдуулан Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас хэд хэдэн томоохон ажлыг хийж хэрэгжүүлээд байгаа ажээ.

 

Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Л.Дашмягмаржав:

-"Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас төвлөрлийг сааруулах зорилгоор амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэл бичиж, олгох асуудлыг орон нутгийн МХГ, ХМХА-дад шилжүүллээ.

Мөн дамжуулан тээвэрлэх мэдэгдлийн хугацааг 10 хоног болгож, олон улсын боомтоор гэрчилгээ, мэдэгдэл бичих аймаг, нийслэлийн тоог нэмэгдүүлэх тухай нэмэлт өөрчлөлт орууллаа.

Иргэн, ААН экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох хүсэлтээ цахимаар өгөх, цахим системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр гэрчилгээ, мэдэгдлээ авахаар мэргэжлийн хяналтын байгууллагад нэг удаа л очих болж байгаа юм.

Гурилын холбоо, Цагаан будаа импортлогчдын холбоо, Жимс, ногоо импортлогчдын холбоо, Арьс, шир, ноос ноолуур үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын махны холбоо, Өлөн гэдэс экспортлогчийн холбоо, Зөгийн бал.сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн импортлогч, экспортлогч, гоо сайхны бүтээгдэхүүн импортлогч нартай 11 удаа уулзалт хэлэлцүүлгийг хийж, хяналт шалгалтад тулгамдаж буй асуудлаар харилцан мэдээлэл солилцож, ажилласан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 15 цаг 2 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 15 цаг 6 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 15 цаг 10 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 15 цаг 15 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 15 цаг 36 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 15 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 16 цаг 13 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 16 цаг 20 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 16 цаг 47 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 22 цаг 49 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд Өчигдөр 08 цаг 09 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа Өчигдөр 07 цаг 57 мин Кристофер Ноланы трауматай Одиссей Өчигдөр 07 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан Өчигдөр 07 цаг 12 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Кристофер Ноланы трауматай Одиссей Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top