x

НДЕГ Капитал банкнаас 104 тэрбум төгрөг нэхэмжилж шүүхэд ханджээ​​​​​​​

НДЕГ Капитал банкнаас 104 тэрбум төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан талаар Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. 

Б.Даваахүү: "НДЕГ хуулийн хүрээнд "Капитал" банкинд байршиж байсан мөнгөн хөрөнгийг хурдан хугацаанд, бүрэн авахын төлөө ажиллаж байна. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын “Хөрөнгө нэхэмжлэх тухай”  2019 оны А93 дугаар тушаалаар татан буугдсан "Капитал" банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлэн баталгаажуулах, төлбөрийг нэхэмжлэх, Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг НДЕГ-т үүрэг болгосон. Энэ хүрээнд манай байгууллагаас ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн хугацаанд "Капитал" банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон зөвлөлийн гишүүдтэй нийт 26 удаагийн уулзалт хийж, 11 албан бичиг хүргүүлэн, шаардлагатай мэдээллүүдийг 15 удаа цахим хаягаар солилцоод байна. "Капитал" банкны эрх хүлээн авагчтай харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэл, хүүгийн тооцооллыг хийж, тооцоо нийлэн нэхэмжлэх дүнг 104.15 тэрбум төгрөгөөр баталгаажуулсан.

Энэ хэрэг шүүхийн шатанд  яваа. Нийгмийн даатгалын ерөнхий газраас тус банкинд байсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуулийн 73.1.5–д заасан “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр“-т хамааруулахаар.  Мөн хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд нь  нэхэмжлэл гарган хүргүүлсэн. Энэ заалтын дагуу бол тус  мөнгөн хөрөнгө нь даатгуулагч нийгмийн эрсдэлд өртөх үедээ тэтгэвэр, тэтгэмж авах зорилгоор, хуульд заасан хувь хэмжээгээр, ажилтан болон ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр юм. Гэтэл банкны эрх хүлээн авагч нь Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуулийн 73.1.8-д заасан “Засгийн газарт өгөх өр төлбөр, албан татвар“-т хамааруулахаар шийдвэр ирүүлсэн.

Манай байгууллага энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг үүсгээд явж байна. Энэ мөнгийг “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр“-т хамааруулах юм бол төлбөрийг бүрэн барагдуулж авах боломжтой гэж үзэж байгаа. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар ажлын явцын талаар танилцуулж байна. Мөн үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажил, мөнгөн хөрөнгийн талаарх танилцуулгыг бэлтгэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний аудитын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон хууль хяналтын байгууллагуудад тус тус хүргүүлсэн" гэжээ.

Эх сурвалж: isee.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top