x

16-100 кВт хүртэл хүчин чадалтай зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ЦЕГ, НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос түүхий нүүрс хэрэглэж буй 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудын утааны шүүлтүүр, нүүрсний зарцуулалтад хийсэн хяналт, шалгалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нэр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 2,209 нам даралтын зуух байгаагаас 197 нь 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнууд бөгөөд түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөлтэй юм байна.

Шалгалтын ажлын явцад зуухны янданд шүүлтүүр суурилуулсан уу, шүүлтүүр нь ажиллаж байна уу, түүхий нүүрсний хадгалалт, хамгаалалт ямар байна, бусдад худалдаалж байна уу үгүй юу гэдгийг голлон шалгажээ.

ШҮҮЛТҮҮРЭЭ АЖИЛЛУУЛААГҮЙ ААН-Д 1.5 САЯ ТӨГРӨГ, ИРГЭНД 150 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖЭЭ

Түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй бүх зууханд хийсэн шалгалтын явцад илэрсэн зөрчил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Иргэд гэхээсээ илүү ААН-үүд агаар бохирдуулж байна, яндангаас нь хар утаа гарч байна гэх гомдол их ирж байгаа. Тиймээс өмнө нь шалгалт хийж байсан. Энэ удаад бүх уурын зуухыг хамруулснаараа онцлог.

Шалгалтаар шүүлтүүр суурилуулсан ч түүнийгээ ажиллуулдаггүй, түүхий нүүрсээ ил задгай хадгалсан зөрчлүүд голлон илэрлээ. Шүүлтүүр суурилуулж ажиллуулсан тохиолдлын 10 орчим хувь нь эвдэрсэн гэх шалтгаанаар ажиллуулаагүй байсан.

Шүүлтүүрээ суурилуулаагүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг үүсгээд шалгаж байгаа. Харин шүүлтүүр суурилуулсан хэдий ч ажиллуулаагүй бол ААН-д 1.5 сая төгрөг, иргэнд 150 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Шүүлтүүр ажиллуулах бага хэмжээний цахилгааны зардлаа хэмнэх гэж агаар орчныг бохирдуулан, торгуульд орох нөхцөл бүрдэж байгааг ААН-үүддээ анхааруулж хэлмээр байна.

Түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй бол зайлшгүй шүүлтүүр ажиллуулах, ил задгай хадгалахгүй байх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа" гэв.

Шүүлтүүр эвдэрч байгаа тохиолдлуудад дүн шинжилгээ хийх, шалтгааныг тодруулах зорилготой уулзалтыг маргааш зохион байгуулахаар болсон байна.

Нэгдсэн дүнгээс үзэхэд илэрсэн нийтлэг зөрчлүүд:

  • Утаа шүүгч шүүлтүүр суурилуулаагүй-9
  • Утаа шүүгч шүүлтүүр нь эвдэрсэн-17
  • Түүхий нүүрсийг ил задгай хадгалсан-18
  • Нүүрс хадгалж байгаа газар, гадна талбайдаа камергүй-8

Түүнчлэн шалгалтын явцад түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөл авсан хэдий ч төвийн дулаанд холбогдсон, цахилгаан болон хийгээр халаалтаа шийдсэн 20 ААН байсан бол 17 ААН түүхий нүүрснээс татгалзаж шахмал түлш хэрэглэж байгаагаа мэдэгдсэн байна.

Тусгай зөвшөөрөл авсан байгууллагууд өөрсдийн хэрэгцээнд, шүүлтүүртэй зууханд шатаах ёстой түүхий нүүрсийг иргэдэд худалдаалах, тусгай зөвшөөрөлгүй уурын зуухнуудад хүргүүлэх зөрчил илэрсэн. Энэ тохиолдол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Нийслэлийн хэмжээнд өмнөх жилийн үлдэгдэл иргэд, ААН-үүдийн нөөцөлсөн нийт 345 тонн түүхий нүүрс байгааг битүүмжилсэн бөгөөд зөвшөөрөл бүхий шүүлтүүртэй зууханд шатаалгах, түүхий нүүрсийг шахмал түлшээр солих ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Мөн "16кВт-100 кВт хүртэл хүчин чадалтай зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох захирамж удахгүй гарна. Засаг даргын захирамжийн төсөл бэлтгэгдэж байгаа. Зуухнаасаа татгалзаж төвийн дулаанд холбогдох, хий, цахилгаанаар халаалтаа шийдэх бол дэмжинэ. Ирэх жил түүхий нүүрсний хэрэглээг багасгах, хязгаарлах бодлого баримтална" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top