x

Э.Харцага: Би “Ардчиллын бичээч”-ийн хүү

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд сэтгүүлчдийн дунд зарласан  “Ардчилал бидэнд юу өгөв” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан өнөөдөр /2019.12.17/ дүнгээ танилцууллаа. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг угтаж,  хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зохион байгуулсан тус уралдаанд нийт 25 нийтлэл, долоон телевизийн нэвтрүүлгийг ирүүлсэн юм.

30 жилийн өмнөх энэ өдөр Ардчилсан хувьсгалын гурав дахь том жагсаал төв талбайд болж байжээ. Энэ тухай Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Мэндбаяр “Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын гал бөхөх учиргүй. Одоогоос 30 жилийн өмнөх энэ өдөр иргэдийн гурав дахь том жагсаал төв талбайд болж байсан түүхтэй. Тэр өдрийн талаар ардчиллын замналыг өгүүлсэн түүхэн боть номонд "...Ард түмний урсгал үерийн ус мэт оволзож байсан юм..." гэж дурсан бичсэн" гэв.

Э.Харцага: Ээжийнхээ тухай бичсэн юм

/ “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин/

-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Ардчилсан намын зүгээс сэтгүүлчдийн дунд зарласан уралдааны зарлалыг анх хараад энэ уралдаанд заавал оролцох ёстой гэж бодсон. Учир нь миний ээж одоогоос 30 жилийн өмнө Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын оролцогч байсан. Би ардчилагчийн хүү. Тэр ч утгаараа ээжийнхээ тухай бичихийг хүссэн юм. Сэтгүүлч мэргэжилтэй ч гэрэл зурагчнаар “Өнөөдөр” сониндоо 19 дэх жилдээ ажиллаж байна. Анх удаа нийтлэлийн уралдаанд оролцож түрүүлсэндээ үнэхээр баяртай байна. Ээжийнхээ тухай бичихэд сайхан байсан. Хүүхэд байхаасаа Ардчилсан хувьсгалын үйл явцыг дэргэдээс нь харж, хувьсгалд оролцогчид ямар бэрх давааг туулж байсныг мэдэрч байсан юм.

Ц.Анхзул: Сэтгүүлчид бидний хэвлэн нийтлэх эрх чөлөө ардчиллын үр шим юм

/Зариг.mn сайтын сэтгүүлч/

-Ардчилсан намаас сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан энэхүү уралдаанд “Зариг Монгол” хэмээх хөрөг ярилцлагын нэвтрүүлгээрээ оролцсон. Нэвтрүүлэгт маань Ардчилсан хувьсгалын ахмад партизан н.Батжаргал гуайг оролцсон юм. Нэвтрүүлгийн дараа надад маш гүн сэтгэгдэл үлдсэн. Ардчилсан хувьсгал маш олон хүний итгэл үнэмшил, үнэт зүйлд тулгуурлан явагдсан гэдгийг  сайтар ойлгосон. Зөвхөн “Хонхны дуу”-ны талаар асуухад л н.Батжаргал гуайн  нүдэнд нулимс хурж байснаас харвал үзэл санаа, үнэт зүйлээ хэрхэн эрхэмлэн өдийг хүрсэн нь харагдаж байсан. 20 хэдхэн насандаа Ардчилсан хувьсгалд оролцож явсан н.Батжаргал гуай шиг олон арван анхдагч, партизануудын өрнүүлсэн хувьсгалын ачаар өнөөдрийн энэ эрх чөлөө бидэнд ирсэн. Сэтгүүлчид бидний хэвлэн нийтлэх, асуудлыг ил тодоор хөндөж байгаа нь ардчиллын үр шим гэдгийг хөрөг нэвтрүүлгээ хийсний дараа илүү гүнзгий ойлгосон.

Ардчилсан намаас зохион байгуулсан энэхүү уралдаанд оролцогчдын материалыг 2019 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар  сарын 2-ны өдрүүдэд хүлээн авсан бөгөөд дараах нийтлэл, нэвтрүүлэг шилдгээр шалгарлаа.

 ШИЛДЭГ НИЙТЛЭЛ:

 I  БАЙР

 “Ардчиллын бичээч” дурсамж хөрөг

                                                        “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага

II БАЙР

 “Л.Сантцэрэн: Ардчилал бидэнд аавыг минь өгсөн” ярилцлага

                                                    “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Х.Уянга

III БАЙР

 “Төв Азийн зүрхэнд зүг чиг болж дүрэлзсэн ардчиллын галаа бөхөөх учиргүй” нийтлэл

                                                     “Ардчилал таймс” сонины сэтгүүлч Б.Бямбасүрэн

ШИЛДЭГ НЭВТРҮҮЛЭГ

I  БАЙР

 “SAVE DEMOCRACY” цуврал контент /Онлайн ТВ/

II БАЙР

 “Ардчилал бидэнд юу өгөв” ярилцлага / Зариг.mn сайтын сэтгүүлч Ц.Анхзул/

III БАЙР

 “Ардчилал бидэнд юу өгөв” нэвтрүүлэг /ТВ5 телевиз/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top