x

Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн тогтоолыг цуцаллаа

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснийг цуцлах асуудлыг хэлэлцлээ. 

Өмнөх хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг шийдвэрээ эргэж харахыг Хотын захирагчид анхааруулсан юм. Энэ дагуу НИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж уг асуудлыг хэлэлцлээ. 

Хуралдааны үеэр төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн байна. Улаанбаатар хот замын ачааллаа даахгүй ТЭГ зогсолт хийхэд ойрхон байна. Түргэний тэрэг, гал командын машин явж чадахгүй болчихвол яах вэ гэдгийг төсөөлөх аргагүй байгаа тухай зарим төлөөлөгч хэлжээ.

Төлөөлөгч н.Сандаг-Очир:

-"Нэг хэсэг нь ажил хийх гээд нөгөө хэсэг ажлыг унагаах гээд байна. Саяны жагсаал цуглаан улс төрийн зорилготой хүмүүс байсан. 6-7 цэцэрлэг барих нь зогслоо, гүүрэн гарц, зам арчлалт гээд олон ажил зогсоочихоод хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Гудамжид жагссан хэдхэн хүний ашиг сонирхлоор асуудлыг шийддэг болохвий. Үүнд санаа зовж байна" гэв.

Мөн 2012-2016 онд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлд хийгдсэн бүтээн байгуулалт, түүнд зарцуулагдсан хөрөнгийн талаар судлах Ажлын хэсэг байгуулах саналыг Төлөөлөгч н.Батсүмбэрэл гаргав. Түүний горимын саналыг хуралдаан даргалагч дэмжсэнээр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар судлах Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан: 

-"Ерөнхий сайдын үг, үүрэг бол төрийн бодлого. Тиймээс түүний багт ажиллаж, хариуцлага хүлээдэг хүний хувьд асуудлыг оруулж ирж байна. Дээд, доод шатандаа ажлаа уялдуулж явах жишгийг тогтоож байгаа юм. Энэ асуудлаар сайн, муу хоёр жишиг ч тогтож байгаа ч сайн нь давамгайлах болов уу. 

Зориуд зохион байгуулан, асуудлыг мушгин гуйвуулж байгаа нөхдүүдэд хандан хэлэхэд явцуу улс төр хийж, улс төрд хялбархан орох гэсэн сонирхол, сүрдүүлгээс үүдэн оруулж ирсэн асуудал огт биш. Харин Засаг төрийн үүрэг даалгаврыг оруулж ирж байна. Түүнээс биш иргэдийн нэрийг барьж, элдэв янзын зүйл ярьж байгаа залуучуудаас болж оруулж ирээгүй юм" хэмээв.

Эцэст нь хуралдаанаар Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн тогтоолыг хүчингүй болгоё гэсэн саналын томъёоллоор санал хураав. Санал хураалтаар 19 төлөөлөгч дэмжсэнээр 79.17 хувийн саналаар авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.

АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН НЭМЭГДЛИЙГ ЦУЦАЛСНААР ДАРААХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ МӨРДӨНӨ
№

 

Тээврийн хэрэгслийн ангилал

Хувь хэмжээ /Төгрөгөөр/
1 Суудлын Такси 30,000
2 Бусад /2000 см3 хүртэл/ 20,000
3 2001-3000 30,000
4 3001-ээс дээш 40,000
5 Ачааны 1 тонн хүртэл 40,000
6 1-2 тонн 45,000
7 2-3 тонн 50,000
8 3-5 тонн 55,000
9 5-8 тонн 60,000
10 8-10 тонн 65,000
11 10 тонноос дээш 70,000
12 Автобус 15  хүртэл суудалтай 40,000
13 15-аас дээш хүний суудалтай 60,000
14 Цистерн 50,000
15 Тусгай 40,000
16 Чиргүүл 30,000
17 Механизм Тээвэр үйлчилгээний 60,000
18 Технологийн 60,000
19 Бага оврын 30,000
20 Мотоцикл,  мопед 2 дугуйт 10,000
21 3 дугуйт 10,000

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top