x

“Мэдээллийн дайн”-ны ялагч нь хэн бэ?

Мэдээллийн урсгалыг даган бий болсон сэтгэл зүйн тэмцэл буюу “мэдээллийн дайн”-ны ялагч нь хэн бэ?

“Дайн” гэдэг үг хүний тархинд үй олноороо сүйддэг цус урсгасан тэмцэл гэх ойлголтыг шууд өгдөг. Харин техник, технологи хөгжсөн, мэдээлэлжсэн эрин зуунд энэ ойлголтын харагдах байдал, агуулга нь өөрчлөгдөж, мэдээ мэдээлэл, мэдлэгээр өөр хоорондоо сэтгэл зүйн тэмцэл буюу “мэдээллийн дайн” өрнүүлдэг болоод байна.

Мэдээллийн дайн гэж юу вэ?

Beasthackerz.ru сайт “Мэдээллийн дайн” гэсэн энэ нэр томъёог анх Америкийн цэргийн тойрогт хэрэглэж эхэлсэн талаар өгүүлээд, үүнийг нийгэм болон нийгмийн тодорхой бүлэгт өгөх “сэтгэл зүйн дарамт” хэмээн тодорхойлжээ. 19 дүгээр зууны 50-аад оны дунд үеэс буюу Крымын дайнтай холбогдон гарч эхэлсэн мэдээллүүдийг “мэдээллийн дайн”-ны анхны хэлбэр гэж үздэг байна.

Мэдээлэл ба утгын дайны фронтод хэн зогсдог вэ?

Мэдээллийн урсгалыг даган бий болсон сэтгэл зүйн тэмцлийг дан ганц “мэдээллийн дайн” гэх хатуу үгээр тодорхойлдоггүй. “Утгын дайн” гэсэн нэршил ч мөн цаг үеээ даган гарч иржээ. Утгын дайнд үзэл баримтлал, суртлын шинжтэй үг хэллэгийг идэвхтэй ашигладаг бол мэдээллийн дайн өрнүүлэгчид мэдээллийн урсгалд анхаарлаа хандуулдагаараа ялгаатай. Энэ хоёр хэлбэрийн алинд нь ч сэтгүүлч, уран бүтээлчид хамгийн түрүү ашиглагддаг байна.

Тэдний хийж буй ажил мэдээ мэдээллийн анхдагч эх сурвалж болж өгдөг. Дамжуулсан мэдээлэл нь шууд нийтийн хүртээл болдог. Энэ мэт давуу байдлыг мэдэх ашиг сонирхлын бүлгүүд ямар нэгэн зорилготой мэдээг өргөн түгээхийн тулд тэднийг хамгийн түрүү онцолж, гол “зэвсэг”-ээ болгодог аж. Монголын нийгмийн жишээгээр улстөрчдийн үйл явцыг авч үзэж болох юм.

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн нас барсан шалтгаан яагаад 20 жилийн турш биш, зөвхөн тодорхой цаг хугацаанд л нийгмийн анхаарлыг татах гол сэдэв болдог вэ. Хамгийн сүүлд Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд яагаад энэ хэргийг шүүрэн авч, байн байн хэвлэлийн хурал зарлах болов. Энэ асуултад иргэд “Энэ бол улстөрчдийн шоу” хэмээн хайнга өнгөөр хариулах болсон.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар шоу хийж байна гэсэн бухимдал нийгэмд ихссэн ч тэд энэ сэдвийг байн байн өндийлгөж, хэвлэлийн хурал зарладагийн учир юу байх вэ? Тэд сэтгүүлчдийг урьж, цуглуулах нэг төрлийн аргаа олон давтах нь бусад үйл явлаас илэрхий тод өнгөөр ялгаран харагдаж буй.

Гол сэдэв нь болох хэрэг илрэх, илрэхгүй нь эдгээр улстөрчдөд огтхон ч хамаагүй. Магадгүй, бараг илрэхгүй байхдаа ч сайн байж болох юм. Харин тэдний гол зорилго нь “Олны анхааралд  өртөхүйц, сенсацитай, дутуу хагас мэдээллийг ашиглан хэвлэлийн од болж, том дуугарч, бусдаас илт давуу мэт харагдах, олон нийтэд царайгаа мартагдахааргүй гүн бат сануулах явдал”. Хожим өрнөх үйл явдлууд тэдний байр суурь нэг л биш байсан гэх агуулгыг ямар нэгэн байдлаар цухалзуулан сануулаад байдаг.

Ондоо хоолойгоор дуугарч, онц сонирхолтой юм ярьсаар нийтийн анхаарлыг татаад байна гэсэн улстөрчийн зорилгоо тэд ингэж биелүүлж байгаа. Ийм маягаар “мэдээллийн дайн” өрнүүлж, тодорхой бүлгүүдийг өөртөө татах аргыг улстөрчид түгээмэл хэрэглэдэг. Харин хэвлэл мэдээллийнхэн тэдний энэ аргыг нийтэд, нийгэмд хийж буй “мэдээллийн дайн” гэдгийг олж хараад зай авах болсон нь анзаарагдаж буй.

Мэдээллийн дайн ба нийгмийн сэтгэл зүй

Сүүлийн үед мэдээллийн дайн ба нийгмийн сэтгэл зүйд зарим эрдэмтэн судлаачид судалгаа, дүн шинжилгээ хийдэг болсон. Энд МУИС-ын Эрдэм шинжилгээний бичигт хэвлэгдсэн Д.Дагиймаа багшийн бүтээлээс иш татан дор өгүүлье.

Утгын дайн: Тайлбар, зүүлт ашиглан баримт, фактыг утгачлан хөрвүүлж, олон нийтэд хүргэх үйл явцыг “утгын дайн” гэж тодорхойлж болно. Телевиз, сонин, интернэтийн мэдээнд шинэ утга санаа оруулан, олон нийтэд нөлөөлөх оролдогууд ихэсч байна.

Ялангуяа улс төрийн талбар дахь утгын дайны арга технологи, нөлөөлөл нь өргөн далайцтай байх нь түгээмэл. Дэлхийг хамарсан хүйтэн дайнаас аваад 21-р зуунд өрнөсөн посткоммунист орнууд дахь өнгөт хувьсгал, араб дахь “нийгмийн сүлжээт” бослого хөдөлгөөнүүдэд утгын дайны нөлөө түлхүү орсныг шинжээчид тогтоожээ.

Мэдээллийн дайнаас утгын дайны ялгагдах шинж нь:

– Мэдээлэх бус тайлбарлан учирлахыг гол арга хэрэгслээ болгодог,
– Нийгмийн аль нэг хэсэг бүлэгт биш хүн амыг бүхэлд нь хамардаг,
– Тухайн баримт фактанд гэхээсээ түүнийг утгачлан ойлгоход илүү учир холбогдол өгдөг,
– Тайлбараар дамжуулан хувь хүмүүсийн итгэл үнэмшилд нөлөөлөхөд оршино.

Мэдээллийн дайн цаг зуурын үр дүнд хүсэмжилдэг бол утгын дайн урт хугацааны үр нөлөөг чухалчилдаг: Мэдээллийн дайн оршин буй сэтгэлгээг өөрчилдөггүй. Харин утгын дайн сэтгэлгээг шинээр “ачаалах”-ыг зорьдог байна. Мөн утгын дайнд танин мэдэхүйн үйл явцад ач холбогдол өгдөг учраас энэ үед танин мэдэхүйн үйл явцыг хамгаалах асуудлыг чухалчилах ёстой аж.

Эцэст нь хэлэхэд, хэвлэлийнхэн түгээж байгаа мэдээ мэдээллийн үнэн худлыг дэнслэх, түүний хортой, хоргүй нөлөөг хамгийн сайн шүүрдэж, энд л хамгийн чухал ач холбогдол өгдөг байх учиртай юм шиг. Нөгөө талаар олон нийт ч бодит мэдээлэл түгээдэг хэвлэлүүдээ ялган таньдаг болох чадвар луу шилжихгүй аваас энэ дайны хөлд нийтээрээ үрэгдэж болзошгүй цаг үетэй бид нүүр тулжээ.

Н.ЦЭНДБАТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 13 цаг 45 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 13 цаг 52 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 14 цаг 1 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 14 цаг 43 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 17 цаг 13 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 17 цаг 34 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 17 цаг 56 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 18 цаг 2 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 18 цаг 12 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 18 цаг 21 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 18 цаг 26 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 18 цаг 28 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top