x

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 25 хувь болох байсан НДШ-ийг 23 хувиар нь үлдээхээр болов

-Дуурийн театр болон Драмын театрыг нураалгахгүйн тулд төсөвт хориг тавьсан ч Байнгын хороо хүлээж авсангүй-

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2020 оны Улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааны дараа хэлэлцүүлгээс гарсан үр дүнгийн талаар ЕТГ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийв.

З.Энхболд:

-"Байнгын хорооны гишүүд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар багасгах саналыг дэмжлээ. Ингэснээр 2020 оны Төсвийн тухай хуулийн 3-р зүйлийн орлого ба зарлагаас тус бүр 172 тэрбумыг хасна. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэлийг 25 хувь болгон нэмэгдүүлэх гэж байсныг 23 дээр нь зогсоож, шимтгэлийн хэмжээг 2 хувиар нэмэх тухай 2017 оны хуулийг өөрчлөхөөр болж байна.

Харин бусад хоригийг Байнгын хороо хүлээж авсангүй. Үүнд Төсвийн хөрөнгө оруулалтын 2-р хавсралтад байгаа 386 барилга, арга хэмжээний тухай заалт багтаж байна.

Тухайлбал, 2020 оны төсөв 386 барилгын 350 тэрбум байгааг хасахаар оруулсан ч зөвшөөрсөнгүй. Манай хориг хоёр хавсралттай. Сүүлийн хавсралтад 10 барилгыг дурдсан. Үүнд драмын болон Дуурийн театр багтаж байгаа.

Драмын театрыг шинэчлэн барих нийт төсөвт өртөг 52 тэрбум бөгөөд ирэх онд хоёр тэрбумыг төсөвлөсөн байна. Харин Дуурь, бүжгийн театрыг шинэчлэн барих нийт төсөвт өртөг 54.6 тэрбум байхаас ирэх онд хоёр тэрбумыг төлөвлөсөн байгаа.

Дуурийн театр болон Драмын театрыг Байгалийн түүхийн музейтэй адил нураалгачихгүйн тулд хориг тавьсан. Ирэх онд төсөвлөөд буй хоёр тэрбум нь яг юунд зарцуулагдахыг сайн мэдэхгүй байгаа ч Байгалийн түүхийн музейн жишээг харвал нураах магадлал өндөр байна. Тиймээс мөнгийг нь хасчихвал нураахгүй гэж бодсон ч хүлээж авсангүй. 

Түүнчлэн Ирээдүйн өв сангийн тухай хууль гэж бий. 2016 оны хоёрдугаар сард хууль нь батлагдан хэрэгжих ёстой байсан. Хуулийн дагуу тусгай корпорац байгуулагдаж, сангийн үйл ажиллагааг зохицуулах ёстой байсан бөгөөд Сангийн яамнаас ангид байлгахаар төлөвлөсөн байсан ч МАН Засгийн эрхийг аваад одоог хүртэл корпорацыг байгуулаагүй өдийг хүрч байна" гэлээ.

Уг мэдээллийн дараагаар ЕТГ-ын дарга сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Улсын төсвийн хэдэн хувь нь бүтээн байгуулалтын хэдэн хувийнх нь мөнгө тусгагдаад байна вэ?

-2020 оны төсөвт суусан олон их наяд төгрөг нь 2018, 2018 оны үргэлжлэлүүд байгаа. Ерөнхийлөгч 2020 ондоо эхлээд тухайн дуусах болон өмнөх онуудаас шилжсэн барилгуудад хориг тавиагүй. 

Харин 2020 онд дөнгөн данган эхлүүлээд он удаан жил үргэлжлэх барилгуудад хориг тавьсан. Яагаад гэвэл, ирэх оны зун сонгууль болж, УИХ шинэчлэгдэх учир шинэ УИХ нь өөрсдөө шийдэг гэж үзсэн.

-Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Э.Оюунболдод ямар арга хэмжээ авах вэ?

-Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тухай бичиг бидэнд ирээгүй. Э.Оюунболд шинжилгээ авдаг хүмүүсээ АТГ-т шалгуулж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. Шүүхдэж байгаа учраас бид шийдэж болохгүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 42 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 1 цаг 3 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 17 цаг 50 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 18 цаг 15 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 18 цаг 29 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 18 цаг 32 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 18 цаг 34 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 18 цаг 53 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 20 цаг 38 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 20 цаг 39 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 20 цаг 50 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 22 цаг 46 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top