x

Х.Болорчулуун гишүүний "Сэрвээний хууль" батлагдвал монгол адуу наадамд уралдах боломжгүй гэв

Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд:

-"УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд уралдааны морийг сэрвээний өндрөөр хэмжих, зуны уралдаанд морь унаж уралдах хүүхдийн насны доод хязгаарыг 8 нас, хаврын уралдаанд 14 нас болгож нэмэгдүүлсэн нь уламжлалт морин уралдаан, ёс заншлыг алдагдуулж байна. Хөдөөний малчин уяачдын өв уламжлалыг устгах хуулийн төсөл санаачилж, уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцэн, хэлэлцэхийг дэмжээд байна. 

Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны зүгээс Хурдан морины уралдааны тухай хуулийг тусад нь баталж, Үндэсний их баяр наадмын морин уралдаанаас бусад уралдааныг зохицуулах шаардлагатай гэж үзэж, хуульд өөрчлөлт оруулах талаар саналаа УИХ-ын гишүүд болон Байнгын хороонд хүргүүлээд явж байгаа" гэв.

 

Адуу судлаач Н.Санжаадорж 

-"Үндэсний морин уралдаан спорт уу, өв соёл юм уу гэдгийг ялгах ёстой. Үндэсний морин уралдаан бол 2010 онд Юнеско-д бүртгэгдсэн соёл. Монгол адууг монгол хүүхэд унаж уралдах буюу үндэсний өв соёлыг хадгалах тухай асуудал яригдаж байна.

Х.Болорчулууны санаачилсан "Сэрвээний хууль" батлагдвал монгол адуу үндэсний их баяр наадамд уралдах боломжгүй болно. Ингээд баяр наадмын соёл үгүй болох бөгөөд энэ бол өв соёл руу халдаж байгаа том гай" хэмээн ярилаа.

Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны зүгээс УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай өөрийнх нь санаачилсан хуулийн талаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн хийж, мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд хүргэх урилга гаргаж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн УИХ-ын гишүүдэд уг хуулийн төслийг дэмжихгүй, батлахгүй байхыг уриаллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top