x

Ж.Бямбадорж: Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол хамгийн их ирдэг

Олон улсын хүний эрхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж:

-“Угтаа бид Ази тивдээ хүний эрхийн хувьд харьцангуй гайгүй  орны тоонд орно. Яагаад гэвэл хүний эрхийг хангах улс төрийн, хууль зүйн, эдийн засгийн гэх гурван баталгаа манай улсад бүрдсэн. Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол манайд хамгийн их ирдэг.

Дараагаар нь ажлын байрны төрөл бүрийн дарамт буюу бэлгийн дарамттай холбоотой гомдол их ирдэг. Мөн цагдан хоригдож байгаа хүмүүсийн асуудлыг бид өөрсдөө шийддэггүй. Холбогдох газрууд нь шийддэг.

Харин бид хөдөлмөрлөх эрхтэй гомдлуудыг бараг шийдэж байгаа. Шаардлага зөвлөмжийг хүргүүлж, заавал биелэлтийг авч байгаа. Мэдээж хэрэг Хүний эрхийн комисст мэдэгдлээ гээд гадуурхах явдал байдаг. Угаасаа бидний байж байгаа царай нь тэр.

Тиймээс байгаа газартаа айх аюулгүй, гачигдах зовлонгүй амьдралыг бий болгохын тулд эрхээ мэддэг, бусдын эрхийг хүндэтгэдэг, үүрэг хүлээгчдээс хариуцлага шаардлага идэвхтэй иргэн байхыг уриалж байна.

Хуулийн хүрээнд харьяалагдсан асуудлыг бид өөрсдийн хүрээнд шийдэж байгаа. Мөн асуудлуудыг хариуцдаг байгууллагууд руу нь шилжүүлж, ХЭҮК өөрөө хяналт тавьдаг. Иргэн Болороогийн хувьд тухайн хэрэг нь эрүүгийн хэрэг учраас холбогдох газрууд анхаарч ажиллаж байгаа.

Ер нь бол Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан мөрдөн байцаах алба зориуд татан буугдсанаас хойш, эрүү шүүлттэй, гэмт хэргийн өнгө аясыг өөрчилдөг явдал Монгол Улсад зүгээр л хэвийн үзэгдэл болсон. Би ингэж хэлснийхээ хариуцлагыг хүлээнэ” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 16 цаг 3 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 16 цаг 7 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 16 цаг 10 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 16 цаг 15 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 16 цаг 37 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 16 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 17 цаг 13 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 17 цаг 20 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 17 цаг 48 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 23 цаг 50 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд Өчигдөр 08 цаг 09 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа Өчигдөр 07 цаг 57 мин Кристофер Ноланы трауматай Одиссей Өчигдөр 07 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан Өчигдөр 07 цаг 12 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Кристофер Ноланы трауматай Одиссей БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top