x

Утаа шүүгч суурилуулаагүй ААН-үүдэд хугацаатай даалгавар өгнө

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны А/71 дүгээр тушаалаар баталсан хуваарийн дагуу мэргэжлийн хяналтын байцаагч нар өдөр бүр 24 цагаар жижүүрлэж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 8-9-нд угаарын хийнд хордсон 2 дуудлага, нийслэлийн Шуурхай штабын 98807012 тоот утсанд түүхий нүүрс түлж байгаатай холбоотой 2 мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагаар 2 өрхийн 7 хүн, үүнээс 2 нь том хүн, таван хүүхэд угаарын хордлогод хөнгөн байдлаар өртөж, эмнэлгийн тусламж авсан байна.  

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Айл өрхүүдийн хувьд түүхий нүүрс түлж байгаа зөрчил харьцангуй буурсан. Одоо харин түүхий нүүрсээр халаалтаа шийддэг тусгай зөвшөөрөлтэй 507 аж ахуйн нэгжүүд дээр асуудал их гарч байна.

Зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд цахилгаан хэмнэх үүднээс утааны шүүлтүүрээ ажиллуулахгүй, эсвэл ажилладаггүй шүүлтүүр суурилуулж ор нэр төдий ажил хийж буй зөрчил удаа дараа гарч байгаа тул өнөөдрөөс эхлээд хяналт шалгалтыг эрчимжүүлнэ. Агаар орчны бохирдлыг бууруулахад идэвх чармайлт гаргахгүй байгаа байгууллагуудыг шалгаж, 7 хоногийн хугацаат үүрэг даалгавар өгөөд биелүүлээгүй бол хууль журмын дагуу 3 хүртэлх сая төгрөгөөр торгох арга хэмжээ авна. 

Шууд зөвшөөрлийг нь цуцлах, эсвэл галлагааг нь зогсоох арга хэмжээ авчихаар цөөнгүй сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа доголдон хүүхэд багачууд дунд нь хохирох учраас өдий хүртэл харзнаж хүлээсэн” хэмээн сануулга өгсөн юм.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал “Арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд Улаанбаатар хот дахь 12 суурин станцаас авсан мэдээллээр PM2.5 болон PM10 тоосонцрын хэмжээ болон азотын давхар исэл, хүхэрлэг хийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс харьцангуй бага байлаа.

Сүүлийн хэдэн өдөр нүдэнд харагдахуйц утаа ихэссэн нь нэгдүгээрт, салхигүй хүйтэрснээс болж агаарын солилцоо явагдахгүй байсан гэдэг цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой. Хоёрдугаарт, автомашинаас ялгарах хорт утаа болон зөвшөөрөлтэй 500 гаруй аж ахуйн нэгжүүдийн утаа шүүгчгүй түлж байгаа түүхий нүүрснээс үүдэлтэй утаа байгаа” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top