Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нийт 380 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 5287 иргэнд олгожээ.
Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 175.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2513 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1616 иргэнд өгсөн байна.
Харин банкууд өөрийн эх үүсвэрээс 105 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1158 иргэнд олгожээ хэмээн Монголбанкнаас мэдээллээ.