Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 9-нд жолооч нар автомашинтай жагсаал зохион байгуулахаар зарлаад байгаа. Нийслэлийн захирагчийн албанаас санаачлан авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэнтэйгээр холбоотойгоор иргэн Б.Цэгмид, "Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар "Үнэн ба зөв" намтай хамтран жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн билээ.
Жагсаал нь өглөө 08.00 цагт эхлэх бөгөөд 5 хоног үргэлжилнэ хэмээн жагсагчид мэдэгдсэн тул замын хөдөлгөөний ачаалал нэлээд нэмэгдэж болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулжээ.
Мөн жагсагчдын зүгээс автомашинтай цуглаан, жагсаалд оролцох үедээ дараах хуулийн болон дүрмийн заалт шаардлагын дагуу замын хөдөлгөөнд оролцож, бусад хөдөлгөөнд оролцогчдоо саад учруулахгүй байхыг зөвлөлөө.
Сануулахад өнгөрөгч зургадугаарсард шатахууны үнэ нэмжсэн асуудлаар жолооч нар мөн эсэргүүцлээ илэрхийлж, автомашинтай жагсаал зохион байгуулж байсан билээ.