x

Хууль, шүүхийн байгууллага, улс төрийн намууд авилгад хамгийн их өртсөн байгууллагаар нэрлэгджээ

“Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-г Сант марал сан болон Азийн сан хамтран 14 дэх удаагаа зохион байгуулж, тайланг өнөөдөр танилцууллаа.

Оролцогчдыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна. Түүнчлэн энэ удаагийн судалгаа нь Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Азийн Сангаас хэрэгжүүлж буй “Ардчилсан Оролцоотойгоор төрийн албан сайн засаглал ил тод байдлыг бэхжүүлэх нь" (STEPS) төслийн хүрээнд явуулсан дөрөв дэх удаагийн судалгаа байжээ. 

Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг: 

-“Судалгааны зорилго нь авлигын талаарх Монголын ард түмний үзэл бодол, үнэлэмжийг олон нийт, бодлого тодорхойлогчдод хүргэх явдал юм. 

Эхний үр дүн нь оролцогчдын 93.6 хувь нь авлига бол Монголд нийтлэг үзэгдэл болсон гэж дүгнэсэн. Мөн өнгөрсөн гурван сарын хугацаанд хээл хахуулийн шинжтэй зүйл өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн иргэдийн тоо 3.3 хувь болж буурсан.

Түүнчлэн авлигад хамгийн их өртсөн байгууллагаар улс төрийн намууд нэрлэгдлээ. Үүний дараагаар хууль шүүхийн байгууллага эрэмбэлэгдэж байгаа нь иргэдийн итгэл буурсныг илтгэж байна. Гэхдээ энэ нь төсөөлөл гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэдийн энэхүү төсөөлөл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээлэл, тохиолдлуудын талаар ам дамжсан ярианаас үүсэн төлөвшсөн” гэв.

Мөн энэ жилийн судалгаанд оролцсон хүмүүсийн 87 хувь нь төр, засгийнхан авлигатай тэмцэх үйл ажиллагааг хангалтгүй хийж байна гэж дүгнэжээ. Үүний зэрэгцээ Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаа нь судалгааны явцад ажиглагдсан байна. 

Сант Марал сангийн Гүйцэтгэх захирал Л.Сумади:

-“Авлига газар авсан нь хэдэн жилийн турш ажиглагдаж байна. Гэтэл жижиг авлига буурч байхад авлигын үзүүлэлт яагаад өндөр байсаар байна вэ гэдэг асуулт гарна. Хариулт нь дээд түвшний авлига газар авсан гэсэн үг.

Дээд түвшний авлигатай хэн тэмцэх вэ гэсэн асуулгад Засгийн газар нэгдүгээрт жагссан. Хэрвээ Засгийн газар чадахгүй бол иргэний нийгмийнхний үүрэг оролцоо чухал болно. Харин "бие султай" иргэний нийгмийг бүр сэхээнд оруулах санаатай байх шиг байна. Тун удахгүй гарах шинэ сонгуулийн хуулиар байдал хүнд болох магадлалтай” гэв. 

Судалгааны дүнгээс үзвэл:

  • 2019 онд судалгаандоролцогчдын 93.6 хувь "авлига нь манай улсадхэвийн үзэгдэл болсон" гэдэгтэй санал нийлсэн нь 2018 оныхоос давсан үзүүлэлт боллоо.
  • Гэсэн хэдий ч жижиг авлигын тохиолдлын буурах хандлага үргэлжилсээр 2019 онд 3.3 хувьтай байна.
  • Олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засгийн газрын авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудыг дэмжиж байгаа нь харагдлаа.
  • 2019 он улс төрийн намууд болон шүүхийн тогтолцооны авлигын түвшингийн талаарх сөрөг хандлага нэмэгдэж байгааг харуулсан.
  • Улс төрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийг доогүур үнэлэх хандлага хэвээр үргэлжилсэн бөгөөд 88 хувь нь улстөрчид асуудлыг шийдвэрлэх маш бага эсвэл огт хүсэлгүй байна гэж судалгаанд оролцогчид илэрхийлжээ.
  • Цахим сүлжээний ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байгаа хэдий ч авлигын талаарх мэдээллийн хамгийн чухал эх сурвалж телевиз хэвээр байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top