Хотын төвд өсвөр насны хүүхдүүд машин жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад баригджээ.
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр өнөөдөр /2019.12.05/ 14.00 цагийн орчимд 10-12 насны таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож, хотын замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг цагдаагийн алба хаагч илрүүлсэн байна. Тэдний жолоодож явсан тээврийн хэрэгслийг журамлаж, таван хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.