x

Нэг гэр бүлийг дэмжих үү, нийт ард түмнийг дэмжих үү

“Монголын эм хангамжийн байгууллагын холбоо” ТББ-аас ЭМЯ-наас даатгалын эмийн жагсаалтын талаар гаргасан ЭМЯ-ны сайдын 12-р тогтоолыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

Эмзүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Цэндээхүү: "Би эмийн лабораторид 1978 оноос хойш ажиллаад, удирдаад явсан хоёр ШУ-ны докторын нэг. Эмийн чанарыг шинжлэхэд олон жил ажилласан. Бидэнд улс төрийн зорилго байхгүй.

ЭМЯ-ны сайдын Эрүүл мэндийн даатгалын эмийн жагсаалтын талаар 12-р тогтоол гарсан. Энэ тогтоолыг арванхоёр дугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр болсон. Нэгнээс эхлээд хэрэглэгчид эмээ авахаар ирнэ. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ямар ч боломж байхгүй. Учир нь шинээр гарсан энэ жагсаалт хүчингүй. Тайлбарлавал буруу гарсан жагсаалтыг өөрчлөх хэрэгтэй. Энэхүү мэдэгдлийг шударга биш байдлыг ойлгуулах зорилгоор хийж байна. Энэ бол бүх ард түмний асуудал.

Эрүүл мэндийн сайдын гарын үсгээ зурсан энэ тогтоол нь долоон сард батлагдсан. Энийг бид мэдээгүй. Арваннэгэн сарын 16-нд эрүүл мэндийн даатгалын газрын сайтад тавигдсан байсан, эмийн жагсаалтад 170 гаруй эмийн зарим нь бөөний үнээс ч доогуур үнэлгээтэй тавигдсан.

"Монос" эмийн үйлдвэрлэлийн эмүүдийг зах зээлийн үнээс 3-5 дахин илүү үнээр үнэлж тавьсан жагсаалт гарсан. Жишээ нь амокцилин гэдэг өргөн хэрэглээний эм байдаг. Энэ моносын эмийн үйлдвэрийн 12 ширхэгтэй 500mg-ийн эмийг 9500 төгрөгөөр үнэлээд үнийн хязгаар тогтоосон. Италийн түүхий эдээр үйлдвэрлэсэн яг ижил төрлийн 20 ширхэгтэй эмийг 3450 төгрөгөөр тогтоосон. Энэ үнэнээс илүү эмийн сангууд үнэлж болохгүй гэсэн үг.

Эмийн эмчилгээний идэвхи гэж байдаг. Моносын энэ эмийг яагаад хүмүүс авах дургүй байдаг вэ гэхээр хятадын түүхий эдээр үйлдвэрлээд биоэквивалент чанар, тогтвортой байдлын судалгааг огт хийдэггүй. Шинэ үйлдвэр ашиглалтанд оруулаад хятадын түүхий эдийг аваад шахмал капсул үйлдвэрлээд л тавьчихдаг. Ийм эмчилгээний үйлчилгээ муутай эмийг 9500 төгрөг гэж үнэлчээд идэвх өндөртэй эмийг 3450 төгрөгөөс илүү үнээр зарж болохгүй гээд тогтоосон.

"Монос"-ын "Урсамон" гээд эмэнд хордсон хүн гаж нөлөө ихтэй эм гэж мэдэгдэл хийж байсан. Энэ эм эмийн сангуудаар 38000 төгрөгийн үнэтэй. Солонгос улсаас мөн ижил чанартай орж ирдэг эмийг 6600 төгрөгөөр зарна гэж үнэлсэн, бөөрний өвчинд хэрэглэдэг "Нацид" гэдэг эмийг 280.000 төгрөгөөр зарж байсан эмийн бүртгэлд бүртгүүлээд 120.000 төгрөгөөр даатгалд олгоод одоо мөрдөж байгаа хөнгөлөлтөөр 60000 төгрөгийг иргэн төлөөд үлдсэн тавин хувийг даатгалаас авдаг байсан. Үүнийг үндсэн үнээс нь доош нь үнэлээд бөөний төв, эмийн сангууд зарах боломжгүй болгосон. Энэ нь эрэлт ихтэй байгаа хэрэглэгчдийг хохироож байна. Даатгалтай эмийн санд ямар ч зарах боломжгүй 170 гаруй эм байна.

Энэ тушаал дээр монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн бүх эмийг энэ жагсаалтад оруулна гэсэн. Тэр жагсаалтад тавин хэдэн эм хугацаа нь дууссан, тасарсан эмийг оруулсан байж энэ олон компаниудын бүртгүүлсэн хүчинтэй хугацаатай эмийг оруулахгүй өөрт таалагдахгүй эмүүдийг хассан. Сайд өөрийн гаргасан тушаалаа зөрчөөд байна.

Үнийн дээд хязгаарыг шударга бусаар тогтоосон. Зах зээлийн үнийг судалж энэ жагсаалтыг гаргадаг. Хуучин жагсаалт олон нийт оролцсон шударга жагсаалт болсон учраас мөрдөөд явж байсан. Валютын ханш өссөн байхад "Монос"-оос бусад эмийг жар хүртэл хувь хассан. Даатгалтай эмийн сан ажиллах ямар ч эрхийг өгөхгүй байна. Гучин хэдэн тэрбум төгрөгийг даатгалын эмэнд өгдөг. Бусад эмийн сангууд 2-3 сая төгрөгтэй, гэтэл "Монос" эмийн санд олон тэрбумаар даатгалтай эмийн эрхийг нь өгдөг.

Ингээд "Монос" даатгалтай эмийн жагсаалтаар байнга үйлчилж байдаг, бусад эмийн сангууд 2-3 өдөр үйлчлээд дуусдаг. Иргэд бухимдаж байна. Адилхан үндэсний үйлдвэрлэл “Тавин ус” эмийн үйлдвэр байхад тэдний эмийг хамгийн доод үнээр үнэлсэн байгаа. Монгол улсад шударга ёс байх ёстой төр засаг иргэдэд тэгш үйлчлэх ёстой. Тэгэхэд ийм бодлогогүй алдаатай тогтоол гаргаад мөрдөж эхэлнэ гээд монополь байгууллагыг дэмжиж, ард түмний эрүүл мэндээр тоглож болохгүй. 

Энэ жагсаалтаа хурдан засаачээ гэж шаардаж байна.  Нэг гэр бүлийг дэмжих үү, нийт ард түмнийг дэмжих үү гэдгийг төр засаг энэ тогтоолыг залруулж харуулах ёстой. Эм зүйн салбарт "Монос"-ын монополь гэдэг хязгааргүй. Эм импортын жараас дээш хувийг эзэлдэг. Бүх тендэрийг авдаг. Моносын хоёр зуугаад эмийн сан байна. Бүх насаараа эмзүйн салбарт ажилласан хүмүүст зах зээл байдаггүй" гэлээ. 

МХЭАХН-дийн үндэсний холбооны эрүүл мэндийн хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ХЭАХН-ээс доорх мэдэгдлийг хийлээ. 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, хэрэглэгч даатгуулагчдыг хохироож нэг байгууллагыг дэмжсэн тогтоол гаргасан. Энэ тогтоолоо 2019 оны 7 сарын 29-ний өдөр гаргаж олон нийтэд 11 сарын 22-ны өдөр танилцуулж байгаа нь гэмт үйлдлээ нууж, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа үйлдэл. Нэг хоёр байгууллагыг илтэд дэмжсэн шийдвэр гаргаж байгаа нь хэрэглэгчийн эрхээр олгогдсон худалдах, худалдан авах эрхийг ноцтой зөрчсөн, цаашлаад монгол хүний удмын санд нөлөөлөх аюул учирч болзошгүй байна.

Иймд дээрх тогтоолыг хүчингүй болгох, ЭМД-ыг эмийн сангуудад тэгш хангаж хуваарилах, ЭМ-ийн үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчлөх, бусад байгууллагуудыг оролцох оролцоог тэгш хангах ажлуудыг ЭМЯ-аас шаардаж байна хэмээн мэдэгдлээ.

Ц.Байгал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top