x

В.Путин Д.Медведевийг улираах саналаа төрийн Думд хүргүүлэв

Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа Владимир Путин ОХУ-ын ерөнхий сайдын суудалд өмнөх ерөнхий сайд Дмитрий Медведевийг томилуулах хүсэлтээ төрийн Думд гаргажээ. Одоо 52 настай Медведев өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Оросын засгийн газрыг толгойлсон, түүнээс өмнө Ерөнхийлөгчийн албыг дөрвөн жил хашсан юм.

Өчигдөр буюу Даваа гарагт Путиныг тангараг өргөсний дараа засгийн газрын хуучин танхим ажлаа өгчээ. Засгийн газар огцорсноос хойш хоёр долоо хоногийн дотор Ерөнхийлөгч шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэх ёстой. Харин парламентын доод танхим Ерөнхий сайдад нэр дэвшигчийг долоо хоногийн дотор батлах хуультай.

Шинэ ерөнхий сайдыг төрийн Дум өнөөдөр хэлэлцэнэ. Шинээр томилогдсон Ерөнхий сайд засгийн газрын бүрэлдэхүүнээ долоо хоногийн дотор Ерөнхийлөгчид танилцуулах үүрэгтэй аж. Хэвлэлүүдийн мэдээлснээр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Силуанов Макро эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан нэгдүгээр шадар сайдын албан тушаалд нэр дэвшээд байна. Батлан хамгаалахын асуудал хариуцсан шадар сайдаар одоогийн Батлан хамгаалах сайдын орлогч Юрий Борисов нэр дэвшжээ.

Харин шадар сайдын албан тушаалыг хөдөө, аж ахуйн сайд асан, Воронеж мужийн амбан захирагч асан Алексей Гордеев нэр дэвшив. Мөн тээвэр, холбоо, цахим эдийн засгийн асуудлыг Максимов Акимов өөр дээрээ авах бололтой. Түүний нэрийг Дмитрий Медведев дэвшүүлжээ. Максимов Акимов нь өмнө нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалыг хашиж байжээ. Засгийн газарт шинээр томилогдох шадар сайдуудын дунд Константин Чуйченкогийн нэр яригдаж эхлэв. Тэр өмнө нь Путины туслахаар ажиллаж байсан бөгөөд Кремлийн хяналтын хэлтсийг ахалж байжээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 9 цаг 57 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 10 цаг 10 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 10 цаг 14 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 10 цаг 20 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 10 цаг 26 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 10 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 11 цаг 12 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 11 цаг 20 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 18 цаг 3 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top