x

“Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Хуралдааны эхэнд “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Тус хөтөлбөрт шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас санхүүжүүлэх аж. 

“Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2020-2024 онд хэрэгжүүлэх бөгөөд халуун усны болон ахуйн үйлчилгээний цэг, ажиллах хүчний тоо нэмэгдэнэ. Тухайлбал 2018 онд 9019 байсан халуун усны төв, ахуйн үйлчилгээний цэг, салбарын тоо 2024 он гэхэд 10 мянгад хүрэх юм байна. Энэ салбарт ажиллаж байгаа 22 мянган хүний тоо 2024 онд 32 мянга болж өсөх юм. Хөтөлбөрийн хүрээнд явуулын ахуйн үйлчилгээнд сум, дүүргийн иргэдийг хамруулж, энэ салбарын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхээр төлөвлөжээ.

2018 оны байдлаар ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9000 гаруй аж ахуйн нэгж, иргэн бүртгэгдсэн байна. Эдгээрийн 8.2 хувь нь нийтийн халуун ус, 25.2 хувь нь үсчин, гоо сайхан, 20.2 хувь нь хувцас захиалга, засвар, 7.1 хувь нь гэрэл зураг, 1.5 хувь нь хими цэвэрлэгээ, 3.0 хувь нь электрон, цахилгаан хэрэгсэл засвар, 9.2 хувь нь гутал захиалга, засвар, 11.6 хувь нь гэр ахуйн модон эдлэл, захиалга, засвар, 2.2 хувь нь алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, 11.9 хувь нь бусад чиглэлээр ажилладаг гэсэн судалгаа гарчээ.

Товч мэдээ: 

-Гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд 2017-2018 онд олгоогүй болон 2019 онд дутагдаж байгаа хөрөнгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны зардлаас санхүүжүүлэхийг сайд Н.Цэрэнбатад даалгав.

-Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 2020 оны 01 дүгээр сарын 09-16-ны өдөр орон даяар зэрэг явуулахаар болов. Тооллогын бэлтгэлээ бүрэн хангахыг аймаг, нийслэл, дүүргийн Тооллогын комиссын дарга, Засаг дарга нарт үүрэг болголоо. Тооллогыг 10 жил тутам явуулдаг юм.  

-Дорнод аймгийн Халх гол сумын шинэ төвийн төсвийн байгууллагуудын тохижилт, сумын Ахмадын хорооны ажлыг дэмжихэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. “Шинэ сум” төслийн хүрээнд тус суманд Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн суудалтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэргийг барьж ашиглалтад оруулаад байна.

-Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарсны улмаас зургаан хүний амь нас үрэгдэж, эд материалын их хэмжээний хохирол учраад байна. Үүнтэй холбогдуулан 45 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов. Тус улсад Монгол Улсын 7000 гаруй иргэн сурч, амьдардаг бөгөөд ихэнх нь Шинэ Өмнөд Уэльс мужид байдаг юм. Монгол иргэд 4000 гаруй австрали долларын хандив цуглуулж Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан өгөхөөр болжээ.

-БНАСАУ-ын Пёньян хотноо Монголын үлэг гүрвэлийн олдвороор тусгай үзэсгэлэн гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Үзэсгэлэнд 16 багц олдворыг толилуулах бөгөөд үүний нэг багц нь /Завролоф үлэг гүрвэлийн хэлхээ яс/ нь түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад орсон байна. Мөн “Ноцолдож байгаа хоёр үлэг гүрвэл”, “Эвэрт үлэг гүрвэлийн үүрэндээ байгаа 15 зулзага” олдворын хуулбар болон бусад эх олдворыг дэлгэн үзүүлхээр болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top