x

Маргааш “Энхтайваны өргөн чөлөө”-ны хөдөлгөөнийг түр зогсооно

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэх үүднээс “Хичээх өдөр” арга хэмжээг 2019 оны арвандүгээр сарын 29-ний өдөр буюу маргааш улсын хэмжээнд зохион байгуулна. “Хичээх өдөр”-өөр “Энхтайваны өргөн чөлөө”-нд/Төв зам/ авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас 5 минутын хугацаатай түр зогсоох үйл ажиллагааг зохион байгуулах тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ үеэр зам тээврийн ослын үед хохирсон иргэдэд шуурхай тусламж үзүүлдэг цагдаа, эмнэлгийн яаралтай түргэн тусламж, онцгой байдлын шуурхай дуудлагын тээврийн хэрэгслүүд тусгай дуут болон гэрэл дохиогоо дуугарган иргэдэд анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

Мөн зам тээврийн ослын дараа тээврийн хэрэгслүүд ямар байдалтай болдог талаар бодит осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийг иргэдэд үзүүлэх, ослоос хэрхэн сэргийлэх үзүүлэн самбарыг бэлтгэн харуулна.

Түүнчлэн замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй байх уриалга бүхий авто клубын залуус тээврийн хэрэгсэлтэйгээ цуваагаар 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн өглөөний 10:20 цагт Дүнжингарав худалдааны төвөөс хөдөлж, Нарны замаар Хүүхдийн паркийн баруун уулзвараар-Төв шуудан-Баруун 4 зам- Нарны гүүрний доогуур нарны замаар Дүнжингарав худалдааны төв гэсэн маршрутаар явах юм байна. 

Монгол Улсад зам тээврийн ослын улмаас сүүлийн 5 жилд буюу 2014-2018 онд 2700 хүн амь насаа алдаж, 27,080 хүн хүндэвтэр болон хүнд гэмтэл бэртэл авч эрүүл мэндээрээ хохирсон байна. Бид нэг л өдөр замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад, явган зорчигч нар нь явган хүнийхээ зам, явган хүний гарц, гарамтай хэсгээр зорчоод, тээврийн хэрэгслээр зорчигч нар нь хамгаалах бүсээ бүслээд замын хөдөлгөөнд оролцож чадвал 2 хүн амь насаа алдахгүй, 15 хүн эрүүл мэндээрээ хохирохгүй, 260 зам тээврийн осол гарахгүй гэсэн үг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 18 цаг 7 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 18 цаг 12 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 18 цаг 15 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 18 цаг 20 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 18 цаг 42 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 19 цаг 18 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 19 цаг 25 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 19 цаг 53 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй Өчигдөр 09 цаг 35 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд Өчигдөр 08 цаг 09 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа Өчигдөр 07 цаг 57 мин Кристофер Ноланы трауматай Одиссей Өчигдөр 07 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан Өчигдөр 07 цаг 12 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Кристофер Ноланы трауматай Одиссей Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ...
Top