x

Хотын захирагч "Ид шидийн орон" төслийг дэмжихээ амлалаа

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн амралтын өдөр "Лантуун дохио" ТББ-ын хэрэгжүүлж буй "Ид шидийн орон-2" хүүхэд хамгаалал хөгжлийн төвд зочилжээ. 

"Лантуун дохио" ТББ 2012 онд байгуулагдсанаасаа хойш нийгэмд тустай, тэр дундаа хүүхэд багачууд рүү чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулж иржээ. Анх “Ид шидийн уут” аяныг санаачлан хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгдөг байсан аж. Харин нэг удаа бэлэг өгөөд гарах биш, хүчирхийлэлд өртсөн, хүнд нөхцөлтэй үлдэж буй хүүхдүүдэд арай өөр бодитойгоор туслахаар шийдэн хүчирхийлэл үйлдэгдэж буй хамгийн хүнд нөхцөлтэй газрыг судлан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошуунд “Ид шидийн орон-1” төслийг 2017 онд хэрэгжүүлжээ.

Харин энэ онд Баянзүрх дүүргийн Улиастайн шинэ эцэст “Ид шидийн орон-2” төслөө хэрэгжүүлэн одоогийн байдлаар барилгын ажлын явц 80 хувьтай явж байгаа, цаашид ч хийх зүйл их байна хэмээн "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хэлсэн юм. 

Тэрээр “Хотын дарга гэнэт манай “Ид шидийн орон-2”-оор зочилсонд их баяртай байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд олон нийтийн хандив тусламж, нийгмийн хариуцлагаа ухамсарласан хувийн хэвшлийн байгуулагууд, тухайлбал “Инержи ресурс”, “Дашваанжил-газ”, “Deutsche Welle” олон байгууллагууд дэмжлэг үзүүлсэн. Мөн гадаадад суугаа монголчуудаас хандив ирүүлсний дээр Увс аймгийн нэгэн эмээ бидэнд 5 шуудай боорцог бэлтгэж явуулсан нь маш их урам өгсөн. Тийнхүү зургаан сарын дотор нэг тэрбум 21 сая төгрөг цугларч 2 байшинд 14 байгууламжийг олон нийтийн оролцоо тусламж дэмжлэгээр богино хугацаанд барьж байгууллаа. Мөн манай сайн дурын ажилтнууд, оюутнууд, эцэг эхчүүд фэйсбүүкээр мэдээлэл сонсоод ямар ч цалин хөлсгүйгээр, хариу нэхэлгүйгээр бидэнд туслаж ажилласан. Одоо ч мөн ажилласаар л байна” гэлээ.

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан "Энэ сайхан арга хэмжээнд 200 гаруй залуучууд сэтгэлээрээ, ямар нэгэн болзолгүйгээр оролцсон байна. Би нийслэлийн Засаг даргын хувьд өөрт хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд төвийн үйл ажиллагааг цаашид дэмжиж ажиллана. Залуучууд итгэл сэтгэлээ нэгтгэж ажиллаж чадвал ямар том зүйлийг бүтээж чаддагийн жишээг та бүхэн харуулжээ.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд руу хандсан, тэдэнд хөрөнгө оруулалт хийсэн гэгээлэг, бүтээлч, оюунлаг, сайхан ажил болжээ. Хүүхдүүдийн нэрийн өмнөөс та бүхэнд  залууст талархаж байгаагаа илэрхийлье” хэмээсэн юм.

"Ид шидийн орон-2" хүүхэд хамгаалал хөгжлийн төвд зөвхөн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хамрагдаад зогсохгүй дүүргийн бүхий л хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж ая тухтай орчинд ном унших, сургалт дугуйланд хамрагдах, олон төрлийн тоглоомоор тоглох гэх зэрэг бүхий л таатай орчин нэг дор бүрджээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top