x

Солонгосын орон сууц корпорацийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Солонгосын орон сууц корпорацийн ерөнхийлөгч Ким Сэ Юнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цаашид хамтарч хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Улаанбаатар хот нь дагуул хотууд байгуулах ажлыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ боловсруулж, хот төлөвлөлт, зам тээвэр, орон сууц зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр анхааран ажиллаж байна. Бид хот төлөвлөлт, дагуул хот байгуулах Мастер төлөвлөгөөний хүрээнд хоёр, гурван байршлыг сонгон авч төсөл хөтөлбөрөө боловсруулж байна” хэмээлээ.

“Бид танай хотын төлөвлөлтийн төсөл хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлж буй баг хамт олонтой туршлага солилцож, хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ уулзалтын үеэр Солонгосын орон сууц корпорацийн ерөнхийлөгч Ким Сэ Юн хотын Захирагчид илэрхийлж байв.

Нийслэлийн орон сууцны корпораци болон Солонгосын орон сууцны корпораци нь 2016 оноос хойш орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаа боловсруулах, орон сууцны бодлогын хүрээнд мэргэжилтэн солилцон туршлага судлах, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Баянголын амны түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх зэрэг олон чиглэлд хамтарч ажилласан байна.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэм, Улаанбаатар дахь төслийн хөгжлийн хэлтсийн захирал Чой Чил Мүн, Улаанбаатар дахь төслийн хөгжлийн дарга Ли Сан Ёоб тэргүүтэй холбогдох албаны хүмүүс байлцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top