x

Нийт нутгийн 60 гаруй хувь зудын эрсдэлтэй байна

Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг даалгавар өглөө. 

"НИЙТ НУТГИЙН 55 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРТОЙ ЦАСАН БҮРХҮҮЛ ТОГТООД БАЙНА"

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин:

-“Арваннэгдүгээр сарын дунд арав хоногоос нэлээд огцом хүйтэрч хэд хэдэн удаа цас орж, өнөөдрийн байдлаар нийт нутгийн 55 орчим хувьд тогтвортой цасан бүрхүүл тогтоод байна.  

Харин арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 гаруй хувьд их (нэн их 7%, их 27%), 30 гаруй хувьд (34%) нь дунд зэрэг эрсдэлтэй гарсан байна.

Үүнээс Увсын Завхан, Малчин, Ховдын Булган, Мөст, Говь-Алтайн Халиун, Тонхил, Төгрөг, Завханы Эрдэнэхайрхан, Архангайн Өлзийт, Өгийнуур, Цэцэрлэг, Булганы Орхон, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Төвийн Баяндэлгэр, Хэнтийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Баянхутаг, Мөрөн, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Түмэнцогт, Мөнххаан, Баяндэлгэр, Дундговийн Сайнцагаан сумдын ихэнх нутгаар нэн их эрсдэлтэй гарсан байна” гэв.

"НИЙСЛЭЛД САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ НИЙЛҮҮЛЭХ ТЭЭВЭРЛЭХ, ИРГЭДЭД ХҮРГЭХ АСУУДАЛ ГОЛ АЖИЛ БОЛООД БАЙНА"

 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “2019-2020 онд нийслэлд нийт 1,311 ажил төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 97.8 хувьтай байна. Үүнийг 2018 оны мөн үетэй харьцуулбал 1.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийн хангахад анхаарч байгаа гол асуудал нь сайжруулсан түлшийг нийлүүлэх тээвэрлэх, иргэдэд хүргэх асуудал юм. Үүнээс гадна шаардлагатай хяналтуудыг тавих хэрэгтэй учраас энэхүү ажлыг нийслэлийн хэмжээнд ажил хариуцсан байгууллагуудын оролцоотойгоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” гэв.

Харин Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар “Улсын Онцгой комиссын даргын 2019 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 4 дүгээр тушаалаар байгуулагдсан “Шуурхай бүлэг” Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгуудад ажиллалаа. Энэ үеэр өргөтгөсөн хуралдааныг Булган аймгийн Рашаант сумын Иргэний танхимд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Шуурхай бүлгийн гишүүд, Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн Засаг дарга нар болон дээрх аймгуудын 30 сумын Засаг дарга нарыг оролцуулан зохион байгуулсан.

Өргөтгөсөн хуралдаанаар тухайн аймаг, сумдад отор нүүдэл хийж буй малыг хөөж туухгүй байх, малчдаас малын хөлийн татвар, хураамж авахгүй байх, малчдын өөрсдийнх нь үүрэг хариуцлагыг чангатгаж, отроор өвөлжих малчин нэг бүртэй гэрээ байгуулах, малчид, иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэх чиглэлээр үүрэг, даалгаврыг өглөө” хэмээн мэдээлсэн юм.

Мэдээллийн дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт:

  • Аймаг, сумдад отор нүүдэл хийж буй малчдаас малын хөлийн татвар, хураамж авахгүй байх, малчдын хүлээх үүрэг хариуцлагыг чангатгаж, отроор өвөлжих малчин нэг бүртэй гэрээ хийж ажиллах талаар сум, багийн Засаг дарга нарт үүрэг өгч ажиллах;
     
  • Өвөлжилт хүндэрч болзошгүй зарим аймагт хаагдсан зам, давааг нээх, айл, өрхийг нүүлгэн шилжүүлэх, отор нүүдэл хийж байгаа малчид, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, отрын штаб байгуулах, цаг үеийн шинжтэй бусад асуудлыг шийдвэрлэх;
     
  • Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчдыг хашаа, саравчиндаа хаалт хийх, малыг ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс хамгаалах ажлыг зохион байгуулах;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд:

  • Махны экспортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх;
     
  • Улсын тусгай хэрэгцээнд шинээр отрын бүс нутаг бий болгох асуудлыг судлаж, Засгийн газарт  танилцуулах;
     
  • Аймаг, сум бүрт бэлчээрийн даац багтаамжид тохирсон мал сүргийг өсгөж үржүүлэх, эр, сувиа, үржлийн бус малыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад анхаарч ажиллах;

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт:

  • Бэлчээрийн хортон мэрэгч амьтад, үлийн цагаан оготныг устгах ажлыг жил бүрийн 3, 4 дүгээр сард багтаан чанартай зохион байгуулж, орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллах;  

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд:

  • Байнгын цасанд хаагддаг зам, давааг нээх хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулж, гамшгийн үед нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах;    
     
  • “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн нүүрсний хангамжийг тогтвортой болгох зорилгоор галт тэргээр тээвэрлэж буй нүүрсийг Хонхор өртөөн дээр буулган, зөөвөрлөх асуудлыг шийдвэрлэх;   
     
  • Цаг агаарын онц аюулт үзэгдлийн улмаас авто замын нөхцөл байдал хүндэрч,  хальтиргаа гулгаа үүссэн үед хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцгой анхаарч, зорчигчдын аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан жолоочийг үйлчилгээнд гаргах;

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд:

  • “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн 2019-2020 оны өвлийн их ачааллыг давах нүүрсний нөөцийг бүрдүүлж, станцын найдвартай ажиллагааг хангаж ажиллах;

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт:

  • Өвөлжилт хүндэрч, малчдын отор нүүдэл эрс нэмэгдэж байгаа аймгуудад нэн шаардлагатай байгаа өвс, тэжээл, бусад хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг яаралтай шийдвэрлэх;  

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд:

  • Өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудын Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байгаа шуурхай албаны автомашиныг олгох, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах асуудлыг шийдвэрлэх;

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэлд:

  • Өвөлжилт хүндэрсний улмаас хорогдсон малын сэг, зэмийг устгах, ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг тухай бүр зохион байгуулж, шаардлагатай эм, бодисоор хангаж, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах;
     
  • Мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, мал эмнэлгийн хяналтын постын үйл ажиллагааг чангатгах; 

Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаад:

  • Отроор яваа малчдын судалгааг өөрсдийн шугамаар гаргаж, малчид, иргэдэд нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах;

Улсын онцгой комиссын орлогч дарга,ОБЕГ-ын дарга,хошууч генерал Т.Бадралд:

  • Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн хийсэн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан өвөлжилт хүндэрч байгаа орон нутагт өвс, тэжээлийг цаг алдалгүй шилжүүлэн байршуулах ажлыг зохион байгуулах;

Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амарт:

  • Үлийн цагаан оготно ихээр тархсаны улмаас мал сүрэг бэлчээрлэх газаргүй болж, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн зарим суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, малчид отор нүүдэл ихээр хийж байна.  Отор нүүдлийн асуудлаас шалтгаалж Архангай, Булган, Төв аймгуудын өвөлжилт хүндэрч эхэлсэн.

Иймд дээрх аймгуудын малчдад нэн шаардлагатай байгаа  өвс, тэжээлийг улсын нөөцөөс олгох, төрийн үйлчилгээг хүргэх боломжгүй байгаа төрийн байгууллагуудад шинээр шуурхай албаны машин олгох, бусад яаралтай асуудлуудыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцэн шийдвэрлүүлэхийг  тус тус үүрэг болголоо.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 18 цаг 7 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 18 цаг 12 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 18 цаг 15 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 18 цаг 20 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 18 цаг 42 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 19 цаг 18 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 19 цаг 25 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 19 цаг 53 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй Өчигдөр 09 цаг 35 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд Өчигдөр 08 цаг 09 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа Өчигдөр 07 цаг 57 мин Кристофер Ноланы трауматай Одиссей Өчигдөр 07 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан Өчигдөр 07 цаг 12 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Кристофер Ноланы трауматай Одиссей Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ...
Top