x

М.Халиунбат: 10000 код бичдэг залуусыг сургахаар төлөвлөж байна

“Залуусын өөрчлөлтийн үндэсний хөдөлгөөн” ТББ-аас Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн их дээд сургуулийн оюутнуудыг хамруулсан “Хотын соёлд манлайлцгаая” хөтөлбөрийг аравдугаар сарын 20-иос арваннэгдүгээр сарын 26-ны хооронд зохион байгуулж байна.

Хөтөлбөрийн хүрээнд найман их дээд сургуулийн 80 гаруй оюутан залуус хамрагдаж 12 багт хуваагдан хувь хүний хөгжил, хотын соёлын талаарх мэтгэлцээнийг зохион байгуулсны дээр баг тус бүр “Театрын соёл”, “Их хотын соёлтой иргэн”, “Их хотын соёлтой сурагч”, “Хотын соёл бидний нүдээр”, “Оюунлаг өдөр-2019”, “Оюунд нөлөөлөх нь” зэрэг сэдвүүдээр нөлөөллийн бүтээлч ажлуудыг оюутан залуусын дунд өрнүүлжээ. 

“Хотын соёлд манлайлцгаая” хөтөлбөрт хамрагдсан оюутан залуусын төлөөлөлтэй Нийслэлийн Засаг даргын орлогч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар уулзаж ярилцан, санал солилцож, нийслэлээс хүүхэд залуучуудад хандан хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг хүргэлээ.

М.Халиунбат: “Нийслэлийн хүн амын 71 хувийг 35-аас доош насны залуус эзэлдэг гэдгээрээ манай хот бол залуусын хот юм. Нийслэлийн удирдлагаас залуусынхаа төлөө шинэ зүйлсийг санаачлан хийж байгаагийн эхлэл нь 10000 код бичдэг залуусыг сургахаар төлөвлөж байна. Та бүхэн давуу талаа хөгжүүлж, гадаад хэлийг хэлийг маш сайн сурах хэрэгтэй. Мөн хэрэглэж буй ухаалаг гар утсаа сайтар эзэмшиж цаг хугацаа алдалгүй утсаараа дамжуулан программын хэлийг сурах нь цаашид эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахад тань их ихээхэн дөхөм болно” хэмээлээ.

Тус хөтөлбөрийн хаалтын арга хэмжээг 11 дүгээр сарын 26-ны 10.00 цагт Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top