x

Малчин Д.Гомбо-Очир: Малын үнэ резинэн тоглоомын үнэтэй байна

Өвөлжилт хүндэрч байгаатай холбоотой бэлчээр, малчдын өмнө тулгамдаж буй асуудлаар “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ малчдын төлөөлөлтэй хамтарч өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. 

"Чинээлэг малчин бойжуулах төв" ТББ-ын дарга Л.Одсэр: "Өвөлжилт хүндэрч, бэлчээр доройтож, цас зудтай болсоноос болж маш олон аймгуудад мал, идэх ногоо өвсгүй болж малчид яахаа мэдэхгүй нүүж байна. Энэ нь малын тоо толгой өсч, цас зуд ихэссэнтэй холбоотой. Үүнээс болж малчид бэлчээрээ булаацалдаж байна. Засгийн газраас ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна.

Энэ оны 8 сард Засгийн газрын хуралдаанаар мах экспортлохыг хориглох шийдвэр гаргаж, ХААХҮЯ-ны сайд Ч.Улаан махны экспорт дээр квот тогтоож, хориг арга хэмжээ авсан. Энэ нь монголын ядуу ард иргэдэд махны үнийг өсгөхгүй байгаа арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа мэт боловч, үүгээр халхавчилж өөрсдийнхөө булхайтай бизнесийг хийж ирсэн. Энэ хоригтой холбоотойгоор малчид махаа борлуулах газаргүй болоод байна.

Өөрсдийн бий болгосон баялагаа орлого болгож, гадагшаа валют болгох нь улс оронд ч хэрэгтэй. Гэтэл Засгийн газар өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд хааж боомилж байна. Үүнийгээ зогсоо. Малын махны үнийг хангалттай унагасан. Махаа боловсруулж чадахгүй, цас зудад мал дарагдаж үхээд, хавар хоттой хонио харлуулсны дараа УИХ-ын эрх баригчид сайн хүн болоод улсын нөөцөөс хоёр боодол өвс чирээд очдог. Өөрсдөө хийсэн үйлдлээрээ малчдыг хэцүү байдалд оруулаад түүнээ ашиглаж улс төр хийдэг. Махны үнэ ханш унасантай холбоотой 76 гишүүн тойрог болгоноос сонгогддог гишүүд нь нэг ч үг дуугарсангүй.

Хүйтний улирал удаашраад ирвэл мал мах тураад мал авах хэрэггүй болно. Даамжраад монголд орж ирэх валютын урсгал ч зогсоно, малчдын орлого зогсоно. Ерөхий сайд У.Хүрэлсүх махны хориг тавьж махны үнийг хямдруул гэж үүрэг өгчөөд Казкастанд очоод мах зарах тухай ярьсан, энэ яг хэний бизнесийг яриад, хэнийг доромжлоод яваад байна. Бид Орос улс руу мах нийлүүлэх гээд мөрөөдөөд байж байна. Гэтэл ОХУ биднээс мах авах биш 7-8 махны үйлдвэр нь Хятадруу мах экспортлоод эхэлсэн" гэв.

Төв аймгийн Эрдэнэсант сумын 4-р багийн малчин Д.Гомбо-Очир: "Мал урьд өмнөхөөс гурав дахин өслөө. Бэлчээр дагаад тэлээгүй. Малаа зарья гэтэл малын үнэ резинэн тоглоомын үнэтэй байна. Квот тогтоогоогүй байсан бол энэ мал зарагдаж валют болж бэлчээрийн хомсдолд орохгүй байсан. Малын бүтээгдэхүүн жам ёс, зах зээлийн эрэлт хэрэгцээ ёсоороо унасан байвал бид гомдохгүй. Бидний малыг өөрийн юм шиг бодож, хориг тавиад байгаад малчид бид гомдож байна" гэсэн юм. 

Харин Дөрвөн алтан бэрс малчдын холбооны ТББ-ын тэргүүн П.Тамир: "ХХI зуунд мал аж ахуйн салбар Монгол орны эдийн засгийн нэг тулгуур болж байгаа. Монголын МАА-н салбар амьд үйлдвэр, энэ үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнүүд мах, ноос, арьс үүнд бид нэмүү өртөг шингээж дэлхийн эдийн засагт хувь нэмэр оруулж хөл нийлүүлж явах учиртай. Жам ёсоороо бол дотоодын хэрэгцээний 10-15 сая мал хэрэгцээнд хангагдаж бойнд орох ёстой. Байдал ийм байвал МАА-н салбар байх уу, байхгүй юу гэдэг дээр тулна.

Монголын эдийн засгийн нэг тулгуур доголдох гээд байна. Бүхий л талаар малчид эдийн засгийн хохирол амсахаар байна. Мах борлуулж байгаа сүлжээ өөрөө эмх замбараагүй явж байгаа. Мэргэжлийн байгууллагууд үйлдвэрийн стандартыг маш нарийн болгох хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргаж байна гэсэн бодлогоор зохицуулалт хийвэл дотоодын хэрэгцээ хүссэн хүсээгүй хангагдана. Үүнийг дагаад чанар, үнэ, дайвар бүтээгдэхүүний асуудал өөрөө зохицуулагдаад ирнэ" гэлээ. 

Ц.Байгал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top