x

"Ажлын байрны дарамт үзүүлсэн этгээдэд ногдуулах хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй"

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос “Ажлын байр–Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр /2019.1.1.19/ Төрийн ордонд зохин байгууллаа.

Ажлын байранд хэн нэгнийг гоочлох, ялгаварлан гадуурхах асуудал нь хамт ажилладаг хүндээ зүгээр нэг нэр хоч өгч, хошигнохоос хамаагүй ноцтой, том асуудал. Ажлын байранд ямарваа нэгэн хэлбэрээр дарамт үзүүлэх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа хэрэг юм.

Ажлын байрны дарамт нь хувь хүн, эсхүл ажилчдын бүлэгт чиглэсэн бие махбод, сэтгэл санааны шинжтэй, шударга бус, байнгын сөрөг довтолгоо байдаг. Ихэвчлэн айлган сүрдүүлэх, бүлэглэн дээрэлхэх зэргээр түрэмгий үйлдлээр илэрдэг.

Хэлэлцүүлэгт оролцогчид ажлын байрны дарамтыг зөвхөн бэлгийн дарамтаар хязгаарлаж харахгүй байхыг сануулав. Учир нь ажлын байрны дарамтад эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүн өртдөг. Гэр бүлийн байдал, төрсөн нутаг, үндэс угсаа, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж, ажлын үзүүлэлтийг шударга бусаар үнэлэх, цалин урамшууллыг нь хасах, үндэслэлгүйгээр ажлаас халах, сүрдүүлэх зэргээр бүх талын дарамт шахалтыг үзүүлснээр ажилтнаар халагдах өргөдлийг нь бичүүлдэг явдал байсаар байна.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулиудад ажлын байрны дарамт гэдгийг өргөн хүрээнд оновчтой тодорхойлох шаардлагатай гэлээ.

Мөн хохирогчдын нэр хүндийг хэрхэн хамгаалах, дарамтад байх үедээ ямар байгууллагад хандаж эрхээ хамгаалуулах, хохирлыг тооцох аргачлал, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага ямар байх зэргийг нарийвчлан зохицуулах хэрэгтэй талаар оролцогчид санал бодлоо илэрхийлж байв. 

Манай улс ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг анх 2011 онд  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд оруулсан байдаг. Харин бусад органик хуульд ийм зохицуулалт байдаггүй.

“Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг хүсээгүй байхад нь үг хэл, бие, бусад хэлбэрээр бэлгийн сэдлээ илэрхийлсэн, хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, үүний улмаас ажил албан тушаал, эд материал, сэтгэл санаа бусад байдлаар хохирох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж, айлган сүрдүүлж тулган шаардсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж дээрх хуульд заасан. Судалгаанаас харахад ажлын байрны бэлгийн дарамтыг ихэвчлэн удирдах албан тушаалтнууд үйлддэг байна.

“2016 оны Эмэгтэйчүүдийн сангийн судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хүмүүсийн 97.5 хувь нь эмэгтэй, 2.5 хувь нь эрэгтэй байсан. Салбарыг нь харвал хууль сахиулах, сургуулийн орчин, урлаг соёлын салбарт түгээмэл ажиглагддаг. Гэхдээ энэ нь бусад салбарт байхгүй гэсэн үг биш юм.

Сүүлийн 6-7 жилд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой өргөдөл гомдол эрс нэмэгдсэн. Тэдгээр нь дандаа идэвхтэй үйлдэл буюу эмэгтэйн биед хүрсэн, санал тавьсан, албан тушаалаар айлган сүрдүүлж тулган шаардсан байдаг байна.

"Шалгаж тогтоогоод хариуцлага тооцуулахаар удирдах албан тушаалтанд нь хандахад хариуцлага тооцож байна гээд өөр байгууллагад дарга болгоод явуулчихдаг. Ийм учраас л таслан зогсоогдохгүй байгаа" хэмээн Хүний эрхийн үндэсний комиссын боловсрол судалгааны хэлтсийн ахлах референт Ц.Адьяахишиг хэлэв.

Төрийн албаны тухай шинэ хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хязгаарлах заалт оруулсан ч хариуцлагын тогтолцоо нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчдад хамаатай. Харин улс төрийн болон тусгай, үйлчилгээний албан хаагчид зөрчил гаргавал хариуцлага хүлээхгүй байхаар тусгасан. Гэтэл судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамт хамгийн ихтэй салбар нь улстөр, хууль сахиулах, үйлчилгээнийхэн байна. Түүнчлэн өнөөгийн эрх зүйн зохицуулалтаар бол хувийн компанийн захирал дарамт учруулах юм бол ХЭҮК-оос өгсөн шаардлагыг бэлгийн дарамт учруулсан этгээд өөрөө цохож таарч байна.

Тиймээс ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд тусгах шаардлагатайг хүний эрхийн хамгаалагчид, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл хэлсэн юм.

Ажлын байрны бэлгийн дарамтад 3 эмэгтэй тутмын нэг нь өртөж байгаа талаар  “Ажлын байрны бэлгийн дарамтлалын эсрэг авах арга хэмжээний талаарх олон нийтийн хандлага” 2016 оны судалгааны тайланд дурджээ. Харин энэ төрлийн дарамт үйлдэгчдийн 42.8 хувь нь төрийн албан хаагч байгаагаас 97.5 хувь нь эрэгтэй, 2.5 хувь нь эмэгтэй гэсэн дүн ч гарсан байна.

Хохирогчдыг нэмж буруутгах хандлага нийгэмд байсаар байна. Нийгмийн хандлагыг эерэгээр өөрчилж, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиас эхлэх талаар төрөөс бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөж ярилцжээ.

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь “Ажлын байр–Дарамтгүй орчин” хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, холбогдох Байнгын хороо, Засгийн газарт хүргүүлж, УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдэд тусгахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top