x

Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдээс 500 орчим зөрчил илрүүлжээ

МХЕГ-аас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар нийт үйлдвэрүүдийн 40 хувь нь орон нутгийн мал эмнэлэг, ариун цэврийн газрын гэрчилгээгүй ажилласан зөрчил илэрсэн байна.

Мөн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд шингэн болон бусад хог хаягдлуудаа зориулалтын бус газар хаядаг зөрчил байсаар л байна. Үүний улмаас нь байгаль орчин бохирдсоор байгаа юм.

Түүнчлэн, зарим үйлдвэрүүд хүнсний зориулалтаар ашиглахад тохиромжгүй, стандартын шаардлага хангахгүй ус хэрэглэж байгаа зөрчил илрүүлжээ.

МХЕГ-ын мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Ганхуяг: "Шингэн хог хаягдал гэж гардаг, өнөөдөр манай үйлдвэрүүд дээр хүнсний хангамжинд цус цусан бүтээгдэхүүн хэрэглэх асуудал байхгүйтэй холбоотойгоор өдөр болгон гарч байгаа малын цусыг шууд бохирруугаа хийж байна. Шингэн хатуу хог хаягдлыг нь Улаанбаатарын Улаанчулуутын хог, төв цэвэрлэх байгууламж руу зөөж  байгаа нь хүн амын аюулгүй байдал, үүгээр дамжиж мал амьтны халдварт өвчин, дамжин тархах эрсдлүүд бүрдэж байгаа юм. 

Улс бодлогын хүрээнд мал аж ахуйн гаралтай түүхий эд, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд, арьс ширний үйлдвэрүүдийн район бий болгосон ч тэнд газар олголт явагдаж, эргээд суурьшлын бүс бий болчихоод байна. Ингэхээр дахиад нүүх үү гэдэг ийм бодлогогүй зүйлүүдээс үүдээд байна. Дараа дараагийн үйл ажиллагаа хийхдээ тухайн газар нь малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, мал төхөөрөх үйл ажиллагаа явуулахдаа хамгийн түрүүнд байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлийн бодлого, цогц дэд бүтцийг бий болгож байж тэндээ төвлөрүүлэх нь чухал.

Одоо нэгэнт бий болсон нөхцөлд учир улс Налайхын бүс нутаг, Эмээлтийн бүс нутагт цэвэр бохир усыг нь татаж, бүх үйлдвэрүүдийн халаалт нэгдсэн дулааныг татаж холбох гэх мэт энэ ажлуудыг явуулбал айл айлын хашаанд бохир байхгүй болж, нэгдсэн шугамаар зайлуулвал жил болгон давтагддаг ариун цэвэртэй холбоотой, байгаль орчинтой холбоотой зөрчил багасах үндэслэл болох юм" гэлээ.

Махны үйлдвэрүүдэд жил бүр шалгалт хийж зөрчлийг арилгуулдаг ч ариун цэвэр, эрүүл ахиутай холбоотой зөрчил байнга гарч буурдаггүй байна. Энэ нь эргээд цогцоор нь бодлогын түвшинд асуудлыг шийдэхгүй байгаатай нэг талаараа холбоотой аж.

Уламжлалт болон үйлдвэрийн аргаар мал төхөөрдөг 96 үйлдвэр цех, 144 аж ахуйн нэгжид шалгалт хийж, 500 орчим зөрчил илрүүлжээ. Үүнээс одоогоор 60 гаруй хувийг нь арилгуулаад байгаа аж. 

Ц.Байгал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top