x

Н.Мандуул: Нийгмийн сүлжээгээр дамжуулж сөрөг уур амьсгалыг эерэгээр өөрчилж, хөгжиж чадна

“ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ-ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” сэдэвт телевизийн бүтээлийн уралдаан өнгөрсөн 2 сарын хугацаанд зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнд сэтгүүлч, сэтгүүл зүйн багш, хэвлэл мэдээллийн мэргэжилтнээс бүрдсэн баг ажиллаж, оролцогчдын бүтээлд хөндсөн асуудлын ач холбогдол, үр нөлөө, мэргэжлийн хэм хэмжээг үнэлж дараах гурван бүтээлийг шалгарууллаа.

Тэргүүн байранд “Ийгл Ньюс” телевиз “Бодит байдал-Нийгэмд эерэг өөрчлөлт авчирч буй залуучууд” нэвтрүүлэг шалгарч 3 сая төгрөг, дэд байранд “MNB World” суваг- Generation: Treat people how want to be treated, and never lose hope” нэвтрүүлэг шалгарч 2 сая төгрөг, гуравдугаар байранд “OTV” телевизийн “Өөрсдөөсөө эхэлье” нэвтрүүлэг шалгарч 1 сая төгрөгийн  шагнал авлаа.

Энэхүү уралдааны гол зорилго нь төрөөс залуучуудад үзүүлж буй үйлчилгээг сурталчлан таниулах, залуучуудыг эерэг хандлага, амьдралын зөв дадал, хэвшилд уриалах, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлох, залуучуудын оролцоог хангахад чиглэсэн юм.

Ёслолын үйл ажиллагаан дээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул хэлэхдээ, "Өнөөгийн залуучууд нийгмийн аливаа асуудалд зөвхөн сөрөг талаас нь биш, эерэг өөрчлөлтийг хийх талаас нь хандаж, санал бодлоо илэрхийлэх боломжийг олгосон нь уралдааны гол онцлог байв. Сүүлийн 5-6 жилийн хооронд манай улсад асар хурдтай хөгжиж байгаа салбар бол нийгмийн сүлжээ юм. Үүнийг сэтгүүлзүйн салбар хянах, эс хянахыг та бүхэн мэргэн оюун ухаандаа тунгаана биз ээ. Нэг жишээг нь авч үзвэл, Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргаж буй мэдээгээр Монгол улс фейсбүүк хэмээх нийгмийн сүлжээний хэрэглээгээрээ дэлхийд 10 дугаарт, Азидаа 1 дүгээрт ордог гэсэн мэдээлэл байна. Яг энэ хэрэглээгээ өөрийгөө хөгжүүлэхэд, нийгэмд эерэг өөрчлөлт авч ирэхэд хэрхэн зөв ашиглаж чадаж байгаа тал дээр анализ хийгээд үзэхээр дэлхийн улс орнуудын сүүлээсээ 10 дугаарт явж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Нийгмийн сүлжээгээр дамжуулж эерэг зөв санал санаачилга, асуудлын гарц шийдэл, шинэ бүтээл зэргийг хоорондоо хуваалцаж байвал нийгэмд давамгайлсан сөрөг уур амьсгалыг эерэгээр өөрчилж, хөгжиж чадна. Тиймээс бид Хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд заасан бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд энэхүү уралдааныг зохион байгууллаа. Цаашид энэхүү арга хэмжээг жил болгон уламжлал болгон зохион байгуулна”  гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top