x

“Сургуулийн автобус”-аар хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна

Хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан өнгөрсөн баасан гаригаас явуулж эхэлсэн. Сурагчдыг 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр сургуульд нь хүргэж өгч, тарахад нь гэрийнх нь ойролцоох автобусны буудал дээр эцэг, эхэд нь хүлээлгэн өгч үйлчилж байна.

Хийгдэж буй ажилтай холбогдуулан Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг "Сургуулийн автобус"-ны үйлчилгээ, хэрэгжиж буй явцад  хяналт тавьж, нөхцөл байдалтай танилцжээ. Ажлын хэсэг Чингэлтэй дүүрэг, 7 буудлын эцсээс хотын төв рүү чиглэж буй таван сургуулийн автобусны цэвэрлэгээ, сурагчдыг цагтаа хүлээж авч буй байдал, сурагчид аюулгүй зорчиж байгаа зэрэгт хяналт тавьж ажилласан байна.

Ажлын явцын талаар Б.Отгонсүх "Сургуулийн автобус сурагчдад үйлчлээд гурав дахь өдрөө хэвийн явагдаж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуулийнх нь автобусанд аюулгүй суулгаж, "хүүхэд зохицуулагч" сурагчдын аюулгүй байдлыг давхар хянаж, зохицуулж ажиллаж байна. Нийслэлээс боловсролын газарт хандан хүүхэд зохицуулагч нарт зориулсан тусгай таних тэмдэг бүхий хантаазаар хангахыг хүссэн. Удахгүй шийдэгдэх байх.

Автобус компаниуд нийгмийнхээ хариуцлагын хүрээнд автобусны цэвэрлэгээг тогтмол хийж байгаа. Өнөөдөр хэд хэдэн чиглэлийн сургуулийн автобусуудыг гэнэтийн байдлаар шалгахад цэвэрхэн, дулаахан, тохитой байгаа нь ажиглагдлаа. Хүүхдүүд маань ч аз жаргалтай, амар тайван, аюулгүй сайхан зорчиж, эцэг эхчүүд хүүхэддээ санаа зовох зүйлгүй ажлаа амжуулж байгааг хараад баяртай байна. Харин бид Тээврийн цагдаагийн албанд автобусны буудалруу орж зогсож байгаа бусад машинуудыг цэгцлэхийг үүрэг болгосон. Хэрэв энэ асуудал шийдэгдчихвэл автобус зогсох газраа зогсож, хүүхдүүд ч аюулгүй зорчих боломжтой болно" гэлээ.    

Хүүхэд зохицуулагч Н.Гэрэлмаа: Бид сургуулийн автобус явах чиглэлийн мэдээллээ сайн тарааж байна. Одоо эцэг, эхчүүд мэддэг болоод өдрөөс өдөрт сурагчдын тоо эрс нэмэгдсэн. Хамгийн эхний буудлаас 10 орчим хүүхэд суулаа гэхэд буудал болгон дээрээс тухайн чиглэлийнхээ хүүхдүүдийг авсаар сургууль дээрээ автобус дүүрсэн ирдэг. Автобус нь тухтай, дулаахан болохоор хүүхдүүд зутрахгүй, ангийнхантайгаа таарвал баярлаад их хөгжилтэй байх шиг харагддаг.  Эцэг, эхчүүд ч энэ үйлчилгээнд ам сайтай байгаа.

Харин боломж бололцоотой бол автобусны тоо, чиглэлээ нэмээд өгөөч гэсэн саналуудыг их хэлж байна. Бид хүүхдүүдээ хичээлээс нь хоцроохгүйн тулд яг цагийн хуваарийн дагуу тээвэрлэж байна. Автобус хөдлөхийн өмнө аюулгүй байдал, хүүхдүүдээ бүрэн суусан эсэхийг тогтмол шалгадаг" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top