x

Төрийн албаны ерөнхий шалгалтад 1,588 иргэн тэнцжээ

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны шалгалтыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтад 8,891 иргэн оролцохоор бүртгүүлсний 7,616 иргэн шалгалтанд орсон байна. Үүнээс 1,588 иргэн эхний шалгалтад тэнцсэн байна. Харин өчигдөр Монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулж байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Шалгалтад орж байгаа иргэдийн тооноос харахад иргэд залуучууд маань төрийн албанд орж ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна. Иргэдийн зүгээс анхаарах зүйл их байна. Ерөнхий суурь мэдлэгээ баталгаажуулах үүднээс шалгалт өгч байгаа учраас түүхээсээ эхлээд монгол хэл бичгээ сайн мэддэг байх хэрэгтэй. Өнөөдөр Монгол хэл бичгийн шалгалт явж байна. 180 гаруй иргэдээс 160 хүн тэнцэх жишээний сайн өгч байна” гэлээ.

Монгол хэл, бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн шалгалтад орох эрхтэй болно. Төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэд  гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэх аж. Ингээд шалгалтад оролцсон иргэдийн сэтгэгдлийг хүргэе.

Баянзүрх дүүргийн иргэн Н.Хонгорзул “Ерөнхий шалгалтаа давчихвал Монгол хэл бичгийн шалгалт амархан байлаа. Шалгалтын зохион байгуулалт сайн байна. Гол нь төрийн албаны зөвлөлийн номноос ирж байгаа нь их дэм боллоо. Миний хувьд 3 сар бэлтгэсэн” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Галжидмаа “Монгол хэл бичгийн шалгалт тэр чигээрээ номноос ирж байна. Ерөнхий шалгалтын хувьд холимог ирсэн. Тэнцээд гараад ирлээ. Та бүхэндээ баярлалаа” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top