x

МСК: Гэрээний хэрэгжилтэд тухайн орны иргэд өөрсдөө эзний ёсоор хандах учиртай

Монгол Улсын Засгийн газартай АНУ-ын Мянганы сорилтын корпорац /МСК/ Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах 350 сая ам.долларын гэрээ байгуулаад байгаа. Энэ нь МСК-аас манай улстай хийж буй 2 дахь компакт гэрээ юм.

Өчигдөр МСК-иас төсөл, гэрээний хүрээнд авлига, хээл хахууль, санхүүгийн луйврын эсрэг баримталдаг зарчим, журам аргачлалын тухай танилцуулж хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески оролцов. Тэрээр, МСК хөгжлийн тусламж үзүүлэх хамтын ажиллагааг шинэ хэлбэрээр явуулж буйг онцлоод, хэрэгжүүлэх гэрээ төсөл нь үр дүнд суурилсан, тухайн орны иргэд өөрсдөө эзний ёсоор хандах учиртайг тэмдэглэв.

Мөн “Төсөл, гэрээний хүрээнд баригдах хатуу дэд бүтцээс гадна гэрээний үйл ажиллагаанд сайн бодлого бүхий сайн засаглал хэрэгжих учиртай”-г тэрээр онцолж, гэрээ хэрэгжихийн өмнө авлига, хээл хахууль, санхүүгийн луйврын эсрэг баримталдаг зарчим, журам аргачлалын тухай, мөн гэрээг хэрэгжүүлэхэд оролцох гадна, дотны байгууллага, ААН-үүдэд сургалт явуулахаар болсныг МСК-иас мэдээлсэн юм.

Сургалтыг зохион байгуулахаар манай улсад АНУ-ын МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай тэмцэх асуудал хариуцсан ахлах захирал Кристофер П.Уильямс ирээд байгаа юм байна. Тэрээр “Аливаа гэрээг хэрэгжүүлэхэд юуны өмнө авлига, хээл хахууль, санхүүгийн луйврын эсрэг баримталдаг зарчим, журам аргачлалын гол үндсэн шаардлага нь гэрээний үйл ажиллагаа ил тод байж, сайн засаглалын зарчим үйлчилж байх ёстой” гэв. 

Уулзалтад ил тод байдал, сайн засаглалын чиглэлээр ажилладаг “Транспарэнси интернэшнл”, Нээлттэй нийгэм хүрээлэн, “Ил тод байдал сан”, “Де факто” институц, МҮХАҮТ зэрэг ТББ, иргэний нийгмийн төлөөлөл болон сэтгүүлчид оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 18 цаг 12 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 18 цаг 16 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 18 цаг 20 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 18 цаг 25 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 18 цаг 46 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 18 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 19 цаг 23 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 19 цаг 29 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 19 цаг 57 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй Өчигдөр 09 цаг 35 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд Өчигдөр 08 цаг 09 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа Өчигдөр 07 цаг 57 мин Кристофер Ноланы трауматай Одиссей Өчигдөр 07 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан Өчигдөр 07 цаг 12 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Кристофер Ноланы трауматай Одиссей Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ...
Top